“ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ” ШҮҮХЭД ХАНДАХАА МЭДЭГДЛЭЭ


"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ нь 1500 ажилтантай. 2017 онд Нийслэлийн нийтийн тээврийн шилдэг байгууллагаар шалгарч, Нийслэлийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, контракт гэрээг бүрэн хангалттай дүгнүүлсэн. Нийслэлийн Төрийн Аудитын газраас 2017 оны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийгээд зөрчилгүй гэж дүгнэсэн юм. Гэтэл "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ -ыг төлөөлөх эрхгүй ажлаас гарсан, тэтгэвэрт гарсан, тэтгэмжээ авсан иргэд удаа дараа улс төрийн зорилгоор ташаа мэдээлэл өгч байгууллагын болоод 1500 ажилтаны нэр хүндэд шууд халдаж байгаа учраас шүүхэд хандахаар боллоо.

"Зорчигч тээврийн нэгтгэл" байгуулагдсанаар хөдөлмөр зохион байгуулалт, санхүүгийн сахилга батыг сайжруулж байгууллагын алдагдлыг 2 тэрбум төгрөгөөр бууруулан ажиллаж байна.

Нийтийн тээврийн стандарт зөрчсөн ажилтнуудад Хөдөлмөрийн хууль болон дотоод журмын дагуу тодорхой арга хэмжээ авдаг. Хууль эрхзүйн үндэслэлгүйгээр ажилчдын цалингаас хасаагүй.

2017 онд 32 ажилтан өндөр насны тэтгэвэрт гарсан. Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээний дагуу 1-12 сарын цалинтай тэнцэх буюу 11 сая хүртэлх төгрөгийн мөнгөн дүнтэй тэтгэмжийг олгож, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна. Шинээр 168 айлын ажилчдын орон сууцны барилга бариулж, 150 хүүхдийн цэцэрлэгийг ажиллуулж эхлээд байна гэж "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 34 минутын өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 1 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 2 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29