Том оврын шилмүүст модны хаврын цэнэг усалгааг энэ сарын 1-нээс мэргэжлийн 8 байгууллага хуваарийн дагуу гүйцэтгэж эхэлжээ. Хотын төвийн гудамжуудын нийт 1,100 модыг шохойдож, 710 модонд хэлбэржүүлэлт хийсэн байна. Хаврын цэнэг усалгаа энэ сарын 15-нд дуусч хөрсний чийгшлээс хамаарсан байнгын усалгаа хуваарийн дагуу тогтмол үргэлжлэх юм.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016, 2017 онуудад хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор 4,083 ш том оврын шилмүүст модыг шилжүүлэн тарьсан билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна