Ц.НЯМДОРЖ: Д.ГАНТУЛГААС ӨӨР ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН НЭГ ГИШҮҮН БИЙ


Өнөөдрийн байнгын хорооны хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Д.Гантулга гишүүнээс өөр нэг УИХ-ын гишүүн яллагдагчаар татагдчихаад байна хэмээн ноцтой мэдээлэл хийлээ. Тэрээр ярихдаа “Д.Гантулгын асуудлыг хамгаалаад байгаа зүйл байхгүй. Хуулийн асуудалд бодитой хийдэл үүсчхээд байна. Дахиад яллагдагчаар татагдчихсан нэг гишүүний асуудал явагдаж байна. Тэр чинь орж ирэхийг үгүйсгэхгүй ээ" гэв. УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-аас түдгэлзэх хүсэлтээ өгөөд байгаа ч хуулийн мухардалд орчхоод байгаа юм. Тиймээс өнөөдөр Д.Лүндээжанцан гишүүн УИХ-ын гишүүн Д.Гантулгын түдгэлзэх саналыг шийдэхийн тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулаад Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн билээ.

Сайд Ц.Нямдоржийн өгсөн мэдээллийн мөрөөр бид УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татагдсан байж болзошгүй гэж үзээд эх сурвалжуудаас тодруулахад яллагдагчаар татаагүй байна гэсэн юм. . Харин нэгэн УИХ-ын гишүүн тээврийн хэрэгсэл жолоодож яваад автомашины осол гаргаж бусдын амь насанд хүрсэн хэрэг шалгагдаж буй. Тухайн осол гаргасан УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татсан байх магадлалтай гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18