Төрийн үйлчилгээг ард иргэдэд ойртуулах, түргэн шуурхай болгох Засгийн газрын бодлого зорилтын хүрээнд ОӨУБЕГ-ын хуулийн этгээдийн оноосон нэр олголтын бүртгэлийг цахимаар буюу интернэтээр олгож эхэллээ. Ингэснээр иргэд гэрээсээ, оффисоосоо, гар утаснаасаа интернэт холбогдон www.burtgel.gov.mn сайтаар дамжуулан компани аж ахуй нэгжийнхээ нэрийг өөрсдөө шүүж, боломжит хувилбаруудыг илгээн баталгаажуулж авах боломжтой болжээ.
Өдөрт дунджаар 100-200, жилдээ 20-40 мянган иргэн зөвхөн оноосон нэр авахын тулд зуун айл дахь улсын бүртгэлийн газрыг зорьдог бөгөөд нэрийг цахимаар олгосноор иргэдийн цаг зав, төсөв зардлыг хэмнэх нь дамжиггүй юм. Цаашдаа шинээр байгуулагдах ХХК, зарим төрлийн нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг цахимаар хийхээр зорьж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна