БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЖ БУЙ ИРГЭДИЙН НДШ-ИЙН ЛАВЛАГААГ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН ЭТГЭЭДҮҮД ШАЛГАГДАЖ БАЙНА


Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт энэ сарын 5-ны өдөр БНСУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд консул Кил Канг Мүкийг хүлээн авч уулзан хамтран ажиллах талаар санал солилцлоо. БНСУ руу зорчихоор виз мэдүүлж буй иргэдийн эдийн засаг санхүүгийн баталгааг лавлах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг бүрдүүлэх материалын жагсаалтад оруулсан байдаг. Гэвч иргэд тус лавлагааг хуурамчаар үйлдэх нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн тул Нийгмийн даатгалын байгууллага болон цагдаагийн байгууллагад хандаад байгаа талаар Консул хэлсэн. Хэдийгээр нийгмийн даатгалын байгууллагын дэмжлэгтэйгээр хуурамчаар лавлагаа үйлдсэн иргэдийг илрүүлж байгаа боловч тус асуудлыг бүр мөсөн таслан зогсоох тал дээр хоёр тал хамтран ажиллах боломжийг судлах хүсэлтэй  байгаагаа тэрээр илэрхийлсэн.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт "Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа хуурамчаар үйлдэгдэж байгаад бид ч бас анхаарал хандуулан илрүүлэх тал дээр арга хэмжээ авч байна. Яг ийм хэргийн улмаас хэд хэдэн бүлэг этгээд хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа. Нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг хуурамчаар үйлдэж бичилт хийх, хэн нэгэн этгээд засвар оруулах боломжийг хаах зорилгоор лавлагааны маягтыг шинэчлэн өөрчлөлт оруулсан. Хамгийн гол хийгдэж эхэлсэн ажил бол БНСУ-ын ЭСЯ болон төлөөлөн гүйцэтгэх байгуулагад тус лавлагаа мэдээллийн үнэн зөв эсэхэд давхар хяналт тавих боломжийг олгож байна. Мэдээж иргэд даатгуулагчийн хувийн нууцтай холбоотой учир зөвхөн виз мэдүүлэгчийн лавлагааны кодоор ганцхан тэр хүний мэдээллийг л шалгах боломжтой " гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 32 минутын өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 1 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 2 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29