ӨНӨӨДРИЙН ТУХАЙ МЭДЭХ ЁСТОЙ 12 ЗҮЙЛС


4 дүгээр сарын 10-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 100 дахь өдөр бөгөөд он дуусахад 265 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 7 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 25, таван шар мэнгэтэй бар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа илтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2394.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 380.30, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. Ухаалаг утсыг ухаалгаар ашиглаж, аливаа мэдээллийг цахимаар түгээх, хуваалцах хүсэлтэй хэн бүхэнд "МOJO and TWITTER" цоо шинэ интерактив сургалтыг зохион байгуулна.
  2. 11.00 цагаас Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч З.Түмэнжаргал агсны 65 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болно.
  3. "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ч.Содномдамбын хууль бус үйлдлийн тухай тус байгууллагын үйлдвэрчний эвлэл болон мэргэжилтнүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. 837 онд хожим Хейли эрдэмтний нээсэн Хейлигийн сүүлт од дэлхийд хамгийн ойрхон буюу 5.1 сая км-ийн ойрхон өнгөрөв.
  2. 1407 онд Буддын шашны тавдугаар гялва хутагт Данзан Шагва Мин гүрний нийслэл Нанжин хотод айлчлав. Уг айлчлалын үеэр түүнд "Их Цагийн хүрдний хунтайж" цол олгожээ.
  3. 1710 онд Их Британид Аннагийн тунхаг хэрэгжиж эхэлсэн нь дэлхийн түүхэнд анх удаа зохиогчийн эрхийг хамгаалсан эрх зүйн баримт бичиг болсон байна.
  4. 1809 онд Наполеоны дайн: Австрийн эзэнт гүрэн Баварийг эзлэн түрэмгийлэх цэргийн ажиллагааг эхлүүлэв.
  5. 1815 онд Индонезийн Сумбава аймагт орших Тамбора галт уул оргилж эхэлжээ. Тус галт уул гурван сарын турш оргилж, халуун хайлмагаа цацсан бөгөөд байгалийн гамшгийн улмаас 71,000 хүн амиа алджээ. Олон сар үргэлжилсэн байгалийн гамшиг дэлхийн цаг уурт ч ихээр нөлөөлсөн байна.
  6. 1826 онд Грекын Миссолонжи тосгоныг 10,500 хүн орхин гарав. Учир нь Туркийн цэргүүд жилийн турш бүслэж улмаар оршин суугчид нь дүрвэсэн юм. Харамсалтай дүрвэгсдээс цөөхөн нь л эсэн мэнд үлджээ.
  7. 1858 онд Уестминстерийн ордоны нүүрэн хэсэгт байрлах "Биг Бен" хонхийг шинэчилсний дараа 14.5 тонн жинтэй болжээ. Өмнө нь Уайтчапелийн хонхны компанийн үйлдвэрлэсэн хонх 13.76 тонноор хэмжигдэж байсан гэдэг.
  8. 1866 онд Зэрлэг амьтдыг хамгаалах АНУ-ын нийгэмлэгийг Нью-Йорк хотноо Хенри Берг байгуулжээ.
  9. 1912 онд Уайт Стар Лайн компанийн зохион бүтээсэн тухайн цаг үеийнхээ аварга хөлөг онгоц гэгдэх Титаник хөлөг онгоц, Саутхемптоны боомтоос хөдөлжээ. Энэ нь алдарт хөлөг онгоцны анхны бөгөөд эцсийн аялал байсан юм.
  10. 1925 онд Алдарт зохиолч Ф.Скотт Фицжеральдын "Аугаа Гецби" зохиол анх удаагаа хэвлэгдэв.
  11. 1957 онд Гурван сарын турш хаалгаа бариад байсан Суецын суваг эргэн нээгджээ.
  12. 1970 онд Хөгжмийн урлагийн алдарт "Бийтлз" хамтлагийн гоцлол дуучин Пол МакКартни хамтлагаасаа гарч, хувийн замналаа үргэлжлүүлэх болсоноо зарлав.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 36 минутын өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 1 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 2 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29