ХЭНТИЙ АЙМАГТ АНХ УДАА НОГООЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Каритас Чех ОУБ хамтран "Хэнтий аймгийн ногоочдын зөвлөгөөн"-ийг өнөөдөр зохион байгууллаа.

АЗДТГ-аас жил бүр газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулдаг хэдий ч энэ удаад зөвхөн ногоочдыг хамруулсан зөвлөгөөн зохион байгуулж буйгаараа онцлог юм. Тус зөвлөгөөнд 18 сум 5 тосгоны 90 гаруй ногоочид хүрэлцэн ирж, хүнсний ногооны салбарын 2017 оны ажлын үр дүн, тулгамдаж буй асуудлууд шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж байна.

Зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг дарга Н.Ганбямба оролцож орон нутгийн зүгээс ногоочдыг дэмжих тал дээр баримталж буй бодлогын талаар танилцуулсан юм. Хэнтий аймаг өнгөрсөн жилүүдэд нийт хүн амынхаа хүнсний ногооны хэрэгцээний 20 хувийг хангаж ирсэн бол өнгөрсөн онд аймгийн нийт хүн амын төмсний хэрэгцээний 80 хувь, хүнсний хэрэгцээний 60 хувийг тус тус хангажээ. Мөн Хэрлэн, Өмнөдэлгэр, Мөрөн, Биндэр сумд төмс хүнсний ногооны хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангасан байна.

Цаашдаа иргэдийнхээ хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангах зорилгоор аймаг, орон нутгийн зүгээс ногоочдод элит сортын төмс, хүнсний ногооны үр, технологийн гарын авлагыг тараах, атаршсан тариалангийн талбайг эргэлтэд оруулж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах иргэдэд газар шинээр олгох, иргэд ААН-ын санал санаачлагыг дэмжих, урт богино хугацааны зээлийн дэмжлэгт хамруулах, 3 улирлын хүлэмж, зоорийг ОУБ, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран барьж ашиглалтад оруулах, аймгийн Засаг даргын захирамжаар өөрийн хөрөнгөөр 30 тонноос дээш багтаамжтай зоорь барьсан иргэд, хоршоо, бүлгийг урамшуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 34 минутын өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 1 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 2 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29