ОХУ-ААС МОНГОЛ УЛСЫГ ЗОРИН ИРЭХ ЖУУЛЧДЫН ТОО НЭМЭГДЭЖ БАЙНА


ОХУ-ын Эрхүү хотод өнгөрсөн сарын 28-31-ний өдрүүдэд "Байкалтур" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн алдарт "Цайны зам" дагуу аялал жуулчлал хөгжүүлэх уриан доор зохион байгуулагдлаа. Олон улсын үзэсгэлэнд оролцох нь аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын эзлэх байр суурийг баталгаажуулах, сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой ажээ.

Тус үзэсгэлэнд Монгол Улс болон Улаанбаатар хотын аялал жуулчлалыг сурталчлах зорилгоор БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, UBS телевиз, Летс трэвел, Хөвсгөл Мон трэйвел, Сити тоувэр хотел, Монголын дугуйн холбоо, Монголия Күэст, Грэйт Си тур, KOO Вэнс, Өнгөлөг гэр кэмп зэрэг байгууллагууд оролцлоо. Мөн ОХУ, БНХАУ, БНТУ, БНСУ-ын нийт 100 гаруй аялал жуулчлалын байгууллагууд өргөнөөр оролцсон байна.

Улаанбаатар хот болон Эрхүү муж хоорондын найрамдалт харилцааг дэмжих, бэхжүүлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар Эрхүү мужийн Аялал жуулчлалын агентлаг хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, жуулчдын солилцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллана.

"Байкалтур" үзэсгэлэнг Улаанбаатар чуулгын уран бүтээлчид чимж Монголын түүх, соёл, угсаатны өв уламжлалаа сурталчлан үндэсний урлагийн концертыг хүрэлцэн ирсэн зочдод толилууллаа. Монгол Улсын төлөөлөл үзэсгэлэнд оролцогчдод олгодог тэргүүн шагнал болох "Золотая звезда" /Алтан Од/ цомыг, өргөмжлөлийн хамт хүртсэн байна.

Хоёр улсын иргэд 2014 оноос хойш харилцан визгүй зорчих болсонтой холбоотойгоор ОХУ-ын Москва, Эрхүү, Улаан-Үд хот луу тогтмол шууд нислэг, галт тэрэг болон авто тээврийн хэрэгслээр зорчих урсгал ихэссэн нь жуулчдын тооны өсөлтөд эерэгээр нөлөөлж байна. Өнгөрсөн онд ОХУ-аас Монгол Улсыг зорьсон иргэдийн тоо 2016 онтой харьцуулахад 21,7 хувиар өсч 106 мянган жуулчин зорчсон бол Монгол Улсаас 416 мянган жуулчин ОХУ руу зорчсон байна.

ОХУ-ын иргэд бизнесийн аялал болон худалдаа наймаа хийх мөн амарч зугаалах зорилгоор Монгол Улсыг зорьдог. Түүнчлэн 1960-1990 онуудад Монгол улсад ажиллаж, амьдарч, сурч байсан болон төрч өссөн Оросын иргэд түүхэн дурсгалт дурсамжийн аялал хийх сонирхолтой байдаг байна. Мөн тус улсаас төмөр зам болон авто машинаар аялах жуулчдын тоо өсөх хандлагатай байна.

Улаанбаатар хот нь бүс нутгийн хэмжээнд нийгэм соёл, эдийн засаг, бизнесийн хувьд хурдацтай хөгжиж буй төдийгүй ОХУ-ын иргэдийг аюулгүй, тав тухтай зорчиж аялах нөхцөлийг бүрдүүлсэн хот юм. Монголчууд Орос хэлээр сайн ойлголцдог учраас Орос жуулчид хэлний бэрхшээлтэй бага учирдаг.

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын салбарын сайд нарын түвшний уулзалт 2016 оны 07-р сарын 22-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж "Цайны зам"-ын олон улсын холбоог байгуулсан. Тус холбоо нь гурван улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Улаан-Үд хотод 2017 оны 06 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд зохиогдсон "Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын хоёрдугаар хуралдаан" болсон бол гуравдугаар хуралдааныг 2018 оны 07 дугаар сарын эхний хагаст Улаанбаатар хотноо зохион байгуулна.

"Цайны зам" төслийн хүрээнд Монгол Улсыг дамжин өнгөрөх жуулчдын тоо нэмэгдэж буй нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 35 минутын өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 1 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 2 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29