ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨТЭЙ ПРОКУРОРУУДТАЙ ТАНИЛЦ


Авилгатай тэмцэх газраас энэ сарын 6-ны өдөр төрийн 17 байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг зарлалаа. Энэхүү хөрөнгө орлогын мэдүүлгийг бид өдөр бүр танд цувралаар хүргэх юм. Өнөөдөр хамгийн их хөрөнгөтэй прокуроруудыг танилцуулж байна.

Тээврийн прокурорын газрын тээврийн прокурор Ү.Содномцог 86 сая төгрөгийн хадгаламжтай 412 сая төгрөгийн өртөг бүхий нэг орон сууц, нэг үйлчилгээний барилга байгууламжтай, "голомт" банкинд 180 сая төгрөгийн зээлтэй.

Хамгийн олон орон сууцтай нь 925 сая төгрөгийн үнэ бүхий таван орон сууцтайгаар Сонгино хайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаяр тэргүүлж байна. Тэрээр хамгийн их авлагатай прокуророор мөн тодорлоо. Аль нэг банк эсвэл иргэнд огт зээлгүй. Иргэн Энхмандахаас 200 сая төгрөгийн авлагатай гэжээ. Түүний гэр бүлийн орлого нь жилийн 65.5 сая төгрөг юм. Тэрээр мөн 108 сая төгрөгийн бэлэн мөнгө, хадгаламжтай.

Улсын ерөнхий прокурорын газрын орлогч дарга Ш.Сүхбат 216 сая төгрөгийн нэг орон сууцтай. Хамгийн их авлагатай хүмүүсийн хоёрт мөн тэрээр жагсаж байгаа юм. Улаанбаатар хотын банкинд 50 сая төгрөгийн зээлтэй гэсэн бол иргэн Даваадоржоос 20 сая төгрөгийн авлагатай хэмээжээ.

Харин хамгийн их хадгаламж, бэлэн мөнгөний үлдэгдэлтэй прокуророор Сэлэнгэ аймгийн прокурор Ж.Мөнхжаргал 218.4 сая төгрөгтэй. Харин Өмнөговь аймгийн прокурор Д.Доной 204.5 сая төгрөгтэй Дундговь аймгийн прокурорын газрын аймгийн прокурор С.Гансэлэм 89 сая төгрөгтэй мөн гэр бүл нь 85 сая төгрөгийн орлоготой.

Завхан аймгийн прокурорын газрын аймгийн прокурор Н.Ганбаатар 75 сая төгрөгтэй.

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын аймгийн прокурор Ж.Мөнхжаргал 129 сая төгрөгийн хоёр орон сууцтай.Жилд хамгийн их орлого олдог прокурорын гэр бүлээр 96.7 сая төгрөгийн орлоготой Архангай аймгийн прокурорын газрын аймгийн прокурор Д.Жамбалсүрэнгийнх тодорлоо.

Харин 80.6 саяын төгрөгөөр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Г.Бат-Очирын гэр бүл жагслаа


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 5 минутын өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 27 минутын өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 1 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 2 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 2 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30