ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХОМ-ИЙГ ЗАРЛАЛАА


Авлигатай тэмцэх газар төрийн 17 байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг өнөөдөр зарлалаа. Үүнд:

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох

  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар,
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар,
  • Үндэсний хөгжлийн газар,

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох

  • Цагдаагийн ерөнхий газар,
  • Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
  • Шүүхийн ерөнхий зөвлөл,
  • Улсын дээд шүүх,
  • Улсын ерөнхий прокурор зэрэг төрийн байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

Авлигатай тэмцэх газар цахим сүлжээнд байршуулах мэдээллийн цар хүрээнээс шалтгаалан 40 гаруй мянган төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үе шаттайгаар нээлттэй, ил тод болгон зарлаж байна.

Энэ нь албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэд, олон нийтийн хяналтад оруулах гол зорилготой юм.

Дараагийн удаад нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, зарим яам, агентлагийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулах юм байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 24 минутын өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 46 минутын өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 1 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 2 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 3 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30