ХӨЛБӨМБӨГИЙН НӨХӨРЛӨЛИЙН ТӨЛӨӨ АРГА ХЭМЖЭЭНД МОНГОЛООС АНХ УДАА ХОЁР ХҮҮХЭД ОРОЛЦОНО


Испаны эзэн хааны "Реал Мадрид" клуб энэ сарын 5-нд Сантьяго Бернабау Цэнгэлдэх хүрээлэндээ "Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" олон улсын хүүхдийн фестивалийн "Есөн үнэт зүйл"-ийн цомыг хүлээн авлаа.

"Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" хөтөлбөрийн 2017 оны оролцогчид дуу нэгтэйгээр "Реал Мадрид" клубыг нийгмийн хариуцлагын хүрээнд найрамдал, тэгш байдал, шударга ёс, эрүүл мэнд, энх тайван, үнэнч, ялалт, уламжлал, хүндэтгэл гэсэн есөн үнэт зүйлийн бэлэг тэмдэг болж чадна хэмээн үзсэн байна. Итали, Орос, Испани, Голланд улсын төлөөлөгчдөөс гадна "Газпром" компанийн захирлуудын зөвлөхийн дарга Виктор Зубков "Есөн үнэт зүйл"-ийн цомыг Реал Мадрид клубт гардуулах үйл ажиллагаанд оролцжээ. Испанийн алдарт клубын сайн үйлсийн төлөөх "Реал Мадрид сан" нь 1988 онд үүсгэн байгуулагдаж, 20 гаруй жилийн хугацаанд нийт 800000 гаруй эмзэг давхаргын хүүхдүүдийн боловсролыг дээшлүүлсэн. Уг сан нь одоогоор дэлхий даяар 77 орон оронд 450 спортын нийгмийн хариуцлагын төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Дэлхийн 210 улсын хүүхдүүд хөлбөмбөгийн спортоор эвлэлдэн нэгдэж, нөхөрлөх боломжийг олгодог "Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" хөтөлбөр 2018 оны зургадугаар сард Москва хотод болно. Тус хөтөлбөрт Монгол Улс анх удаа хамрагдах бөгөөд эх орноо төлөөлж "Монголын тэмүүлэл" багийн Ш.Эрхэс залуу сэтгүүлчээр, ДМЮ багийн Э.Даринчулуун тоглогчийн хувиар оролцож, дэлхийн 211 орны хүүхэд багачуудтай хамтран ажиллаж, хөлбөмбөгийн 21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэнд оролцохоор шалгарсан юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 24 минутын өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 46 минутын өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 1 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 2 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 3 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30