ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛОГДСОН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛӨӨЛЖЭЭ


Төрийн албаны зөвлөлөөс 2018 оныг "Хуулийн хэрэгжилт, хариуцлага, үр дүнгийн жил" болгон зарласантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд төв, орон нутгийн төрийн байгууллагын удирдах ажилтны томилгоонд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

Энэ зорилтот ажлын хүрээнд Баян-Өлгий аймагт болсон удирдах ажилтны томилгоо, сонгон шалгаруулалтад хийсэн хяналт шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд зөрчлийг арилгуулах талаар томилох эрх бүхий албан тушаалтан аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт хугацаатай үүрэг өгсөн юм. Төрийн албаны зөвлөлөөс өгсөн хугацаатай үүргийн дагуу тус аймгийн Засаг дарга аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс зэрэг хэд хэдэн байгууллагын хууль зөрчиж томилсон, мөн сонгон шалгаруулалтад тэнцээгүй удирдах албан тушаалтныг чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчдийг хуульд нийцүүлэн томилсон шийдвэр гаргажээ. Мөн хууль бус томилгоотой байсан албан тушаалтны ажлын байрыг нийтэд, нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалт явуулах захиалгаа Төрийн албаны зөвлөлд ирүүлээд байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод бүтцийн нэгж болох гурван хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, томилгоог хуульд нийцүүлсэн шийдвэрээ Тамгын газрын дарга гарган, дээрх зөрчлийг арилгах арга хэмжээг авч байгаагаа мэдэгдлээ. Төрийн албаны хүний нөөцийн томилгооны зөрчлийг арилгуулахаар хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд Төрийн албаны зөвлөл нь уг шийдвэрийг хүчингүй болгож, томилох эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох хууль эрх зүйн зохицуулалттай юм. Төрийн албаны зөвлөлөөс Гаалийн ерөнхий газар болон харьяа зарим байгууллагад хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 23 минутын өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 46 минутын өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 1 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 2 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 3 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30