НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШУГАМЫН ОРЛОГО 13 ХУВИАР ӨСЧЭЭ


Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ цахим картын хэрэглээнд бүрэн шилжээд яг нэг жилийн хугацаа өнгөрчээ.Нийтийн тээврийн үйлчилгээ зөвхөн картын хэрэглээнд шилжсэнээр зорчигч урсгалын нарийвчилсан судалгаа хийгдэж төрөл бүрийн статистик мэдээлэл гарч байгаа юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд буюу 2017.04.01-нээс 2018.04.01-ний хүртэлх цугларсан мэдээллээс товч харвал

Өдөрт дунджаар 546,683 удаагийн зорчилт хийгдэж үүнээс 62,539 удаа дамжин суултын хөнгөлөлт эдэлсэн байна. Мөн дунджаар 93,453 удаа ахмад настан, 38,090 удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 40,834 удаа оюутан, 167 удаа хүндэт донор зорчиж байна.
Хамгийн их хүн суудаг "МУБИС" баруун чиглэлийн зогсоолоос өдөрт 11,389 зорчигч автобусанд суудаг бол хамгийн бага "Яармаг ШБТовчоо" зогсоолоос өдөрт 2 хүн суудаг байна.
Хамгийн их хүн зорчдог Ч:1 буюу "5 шар – Офицеруудын ордон" чиглэлд өдөрт 16,181 удаагийн зорчилт хийгдэж байгаа бол ХО:4 буюу "Тэрэлж – Налайх - Дүнжиргарав" чиглэлд хамгийн бага өдөрт 224 удаагийн зорчилт хийгдэж байна.
Хамгийн их цэнэглэлт хийдэг "10 хорооллын автобусны буудал" дээрх цэг сард 43,251 иргэнд үйлчилдэг бол хамгийн бага цэнэглэлт хийдэг "Тэрэлж" дэх цэг дунджаар 5 иргэнд үйлчилсэн байна. 2018.04.01-ны өдрийн байдлаар 527 карт цэнэглэх борлуулах цэг үйл ажиллагаагаа явуулж байна.
Шугамын орлого буюу иргэдээс автобусны төлбөрт төлсөн орлогын тухайд дунджаар ажлын өдөрт 154,958,848 төгрөг, амралтын өдөр 100,739,741 төгрөг байв. 2017.04.01-2018.04.01 хүртэл нийлбэр дүнгээр 51.141.893.370 төгрөг байсан бөгөөд энэ нь өмнөх 12 сарын нийлбэр дүнтэй харьцуулахад 13 хувийн өсөлттэй байсан байна.

Улмаар цахим картын хэрэглээнд бүрэн шилжсэнээр нийтийн тээврийн "Big Data" цугларч дараагийн шатны бодлого боловсруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү чанартай хүргэх, одоогийн нөхцөл байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 27 минутын өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 49 минутын өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 1 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 2 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 3 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30