​ЗУРГААН ТАЛТ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ СЭРГЭЭХЭД БЭЛЭН БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖЭЭ


Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Хятадад айлчилж, тус улсын дарга Си Жиньпинтэй уулзах үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай зургаан талт яриа хэлэлцээг сэргээхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай японы "Никкэй" сонин мэдээлэв. Тус сонины мэдээлснээр, Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийж магадгүй уулзалтын үеэр энэ талаархи асуудлыг мөн хөндөж магадгүй юм гэжээ. Ким Жөн Ун өнгөрсөн сарын 25-28-нд Хятадад айлчилсан нь түүний Умард Солонгосын удирдагч болсноос хойшхи гадаад улсад хийсэн анхны айлчлал болсон юм. Хоёр Солонгос, Япон, Хятад, Орос болон АНУ-ыг оролцуулсан Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай зургаан талт яриа хэлэлцээг Умард Солонгосын эрх баригчдын санаачлагаар 2008 онд түр зогсоосон билээ. Харин тус яриа хэлэлцээг сэргээх зорилгоор Орос болон Хятадын эрх баригчид өнгөрсөн оны долдугаар сард АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт хийгээд Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой ажиллагааг давхар царцаах санаачлагыг дэвшүүлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18