ОХУ-ЫН БХЯ-НЫ САЙД С.ШОЙГУ МОНГОЛД АЙЛЧИЛНА


Москва хотын Radisson Royal (түүхэн нэр - "Украйн")зочид буудлын хурлын танхимд олон улсын аюулгүй байдлын VII Москвагийн бага хурал энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг үйл явдад нийт 95 улсын, 30 батлан хамгаалахын сайд, 15 Батлан хамгаалахын штабын ахлагч болон дэлхийн улс орнуудын орлогч сайд нар оролцох болно гэж үзэж байна. Олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хурал нь ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулагддаг. Тус форум нь улс орнуудын цэргийн албаны хоорондын харилцааг бэхжүүлэх, шинэ сорилт, аюул заналыг арилгах арга замыг эрэлхийлэх зорилготой юм. Батлан хамгаалахын сайд болон Оросын цэргийн армийн генерал Сергей Шойгу болон ШХАБ, НАТО, Зүүн өмнөд Ази, Европ, Азийн улс орнуудын батлан хамгаалахын сайд, орлогч сайд нараас гадна олон улсын байгууллагуудын удирдагчид, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөгчид уригдан оролцож байна. Монгол улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу-гийн урилгаар уг хуралд оролцож байна. Энэ жилийн бага хурлын гол сэдэв - Сирийн террористуудын ялагдал. ОХУ-ын тал IGSF-тай тэмцэх туршлагаа хуваалцаж, Ойрхи Дорнодын бүс нутгийн нөхцөл байдлын цаашдын хөгжил, түүний дотор мөргөлдөөний дараахь сэргээн босголтын асуудлуудыг хөндөх болно. Форумын үер Европ, Ази, Африк, Латин Америкийн аюулгүй байдлын асуудлуудыг голлон хэлэлцэх болно. Москвагийн Олон улсын аюулгүй байдлын VII бага хурлын хүрээнд ОХУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал С.Шойгу Монгол Улсын БХЯ-ны Сайд Н.Энхболдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хоёр улсын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны зарим асуудлыг хэлэлцээд Монгол Улсын БХЯ, ОХУ-ын Холбооны Цэрэг-техникийн хамтын ажиллагааны алба хамтран гурав дахь дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийг эхлүүлэхээр ажиллаж буйг сайшаав. Уулзалтын эхэнд ОХУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал С.Шойгу Монгол Улсын БХЯ-ны сайд Н.Энхболдод Москвагийн Олон улсын аюулгүй байдлын VII бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд энэ оны 9 дүгээр сард Монгол Улсад ажлын айлчлал хийх сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр "Бид өмнө нь Улаан армийн 100 жилийн ойн баярын үеэр уулзсан нь ОХУ, Монголын харилцаа зөв чиглэлд хөгжиж, урьдын адил нөхөрсөг, ах дүүсийн найрамдалт харилцаа хэвээр буйг харуулсан. Таныг Москвад хүрэлцэн ирсэнд баяртай байна. Бидэнд цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд ярилцаж шийдвэрлэх олон ажил бий" хэмээн онцлов. БХЯ-ны Сайд Н.Энхболд Монгол Улсад цэрэг техник, боловсон хүчин бэлтгэхэд туслалцаа үзүүлдэгт ОХУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал С.Шойгуд талархал илэрхийлээд, Монгол Улсын Засгийн Газар ОХУ-тай харилцах харилцаанд үргэлж чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв. Түүнчлэн тэрбээр ОХУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал С.Шойгуг Монгол Улсад албан ёсоор айлчлахыг уриад, цаашдаа батлан хамгаалахын салбарт хоёр талдаа ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа онцолсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18