Ц.ДАВААСҮРЭН: Д.СУГАРЫГ АТГ-Т БИ ӨӨРӨӨ ШАЛГУУЛНА

Admin
Өчигдөр

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр өчигдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн уг асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар таныг нэр төрд нь халдсан хэмээн шүүхэд өгсөн ч нэхэмжлэлийг нь шүүхээр хэрэгсэхгүй болголоо. Яагаад таныг нэр төрд халдсан гэж үзэх болов?

-Үндсэн хуулийн Цэц УИХ-ны гишүүний халдашгүй байдлыг цуцалсан шийдвэр гаргасан. Үүнд "Үндсэн хуулийн Цэцийн гишүүн өөрсдийгөө хамгааллаа. Тухайлбал, удаа дараа асуудалд холбогдсон Д.Сугар гэж хүн байна" гэж би хэлсэн. Би өөрт байсан нотлох баримтуудыг үндэслээд хэлсэн. Ер нь олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хүнтэй холбоотой асуудал олон жил яригдаж байгаа, ганцхан би хэлсэн юм биш. Энэ хүн анх 2014 оноос эхлээд ЦЕГ-т шалгагдаж байгаад АТГ-т шилжсэн. АТГ "УИХ энэ хүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авч өгөөч" гэсэн саналыг тавьж байсан. Ямар нэг асуудал байсан болоод хуулийн байгууллага дээрх хүсэлтийг тавьсан байгаа. Энэ талаас нь харж шүүх дээрх шийдвэр гарсан гэж бодож байна. Д.Сугар ийм олон асуудалд холбогдчихоод санаа нь зовохгүй яваад байгаад би гайхаж байгаа юм. Санаа нь зовохгүй байна гэдэг чинь энэ хүний мөн чанарыг харуулж байгаа. Ийм хүмүүс төрийн чухал албан тушаал дээр очиж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Энэ хүний Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа тавдугаар сард дуусгавар болно. Энэ үед нь би өөрөө АТГ-т асуудлыг барьж очоод шалгуулна. Прокурор энэ асуудлыг хаасан. Яагаад асуудалд холбогдоод байхад прокурор хаагаад байна.

-Цэцээс Д.Сугарын бүрэн эрхийн хугацааг үргэлжлүүлэн сунгаж магадгүй гэсэн яриа байгаа?

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг УИХ томилдог. Хэрвээ асуудалд холбогдсон хүнийг УИХ буцаагаад томилвол утгаа алдана.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүд асуудалд холбогдох явдал удаа дараа гарч байна. Үүний шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Хууль эрхзүйн орчин цэвэр тунгалаг байх эсэх нь УИХ, Үндсэн хуулийн Цэцээс шалтгаална. Дээрээ хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй гэдэг Үндсэн хуулийн Цэц маань өөрөө бохирдоод, бие биенээ хамгаалаад, хуулийн дагуу ажлаа хийхгүй байна. Энэ хүнийг санал болгосон байгууллагууд байдаг. Тэд нь анхаарч, татах асуудлыг хөндөх хэрэгтэй.

-Тавантолгойн цахилгаан станц баригдахгүй, маргаантай хэвээр байна. Яагаад энэ ажил хэрэгжихгүй гацсан бэ?

-Яагаад гэвэл хууль зөрчсөн учраас цуцлагдсан. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т "Дөрвөн жилийн дотор Монгол Улсаас эрчим хүчээ авна" гэсэн заалтыг түдгэлзүүлсэн. УИХ-аар батлагдсан гэрээнд өөрчлөлт оруулбал заавал УИХ-тай зөвшилцөнө. Нөгөө талаасаа ажлын хэсэг яаман дээр томилсон байгаа. Хөрөнгө оруулагч тал "Оюутолгой" компанитай яриа хэлэлцээ эхлүүл, тодруул гэсэн.

-"Оюутолгой" компани орд дээрээ цахилгаан станц барих асуудлыг судалж байгаа гэж мэдэгдсэн. Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээг зөрчих үү, дотоод асуудлаар зохицуулагдсан уу?

-Хөрөнгө оруулалтын гэрээгээр гурван нөхцлийг зааж өгсөн байгаа. Нэгдүгээрт, Оюутолгой өөрөө цахилгаан станц барьж болно. Хоёрдугаарт Монгол Улсын станцаас эрчим хүчээ авч болно. Гуравдугаарт, Монгол Улсын гуравдагч этгээдээс авч болно" гэсэн гурван нөхцөл байгаа. Одоогоор Солонгосын тал хөрөнгө оруулалт хийх яриа хэлэлцэлтэй байгаа юм билээ. Солонгосын тал хөрөнгө оруулагч "Рио тинто"-той ярилцаж, санхүүгийн баталгаа шаардсан зүйл байж магадгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 12 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 14 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 14 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 15 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 16 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 17 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 17 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 17 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 17 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 19 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 19 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28