ШВЕЙЦАРИЙН ПРОКУРОР “РИО ТИНТО” КОМПАНИЙГ ШАЛГААГҮЙ ГЭЖЭЭ


Уул уурхайн Рио Тинто компанийг авлигын хэргээр Швейцарийн тал шалгаж буй талаар олон улсын хэвлэлийнхэн мэдээлж байсан. Тэгвэл уг компанийг авлигыг хэргээр шалгаагүй гэдгээ Швейцарийн прокурорууд мэдэгдсэн талаар "www.ft.com" сайт мэдээллээ.Монголын "Оюу Толгой" төслийн хүрээнд уул уурхайн "Рио Тинто" компанийг Швейцарийн Прокурорын Ерөнхий газар шалгаж буй талаар энэ сарын эхээр Америкийн хамгийн нэр хүндтэй "Ройтерс" агентлаг мэдээлсэн билээ.

"Энэхүү авлигын дуулианд Англи-Австралийн уул уурхайн "Рио Тинто" компани шууд холбогдолгүй, хэргийг шалгах үйл явц тус компани руу чиглээгүй" хэмээн Швейцарийн прокурорууд мэдэгдсэн байна. Мөн тус хэргийг шалгах, мөрдөх ажиллагаа үргэлжилж байгааг прокурорууд хэллээ.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын /АТГ/ хүсэлтийн дагуу авлигын мөнгө шилжүүлсэн байх магадлалтай хэд хэдэн дансыг Швейцарийн тал битүүмжлээд шалгаж эхэлсэн гэнэ.

"Рио Тинто" компани "Оюу Толгой" төслийг Канадад бүртгэлтэй "Turquoise Hill" компаниар дамжуулан хянадаг.

Энэ сарын эхээр Монголын Авлигатай тэмцэх газар "Turquoise Hill" компани өнгөрсөн 2009 онд "Оюу Толгой"-н хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн үеэр "Монголын нөлөө бүхий эрхэм албан тушаалаа урвуулан ашиглаж улмаар их хэмжээний авлига авсан байх магадлалтай" хэмээгээд уг асуудлаар Швейцарийн талаас мэдээлэл авахыг хүсчээ.

"Рио Тинто" компани өнгөрсөн 2009 онд Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед "Turquoise Hill" компанийн 10 хувийг эзэмшиж байжээ. Тухайн үед тус компанийг "Ivanhoe Mines" хэмээн нэрийдэж байв. Харин өнгөрсөн хугацаанд "Рио Тинто" тус компанийг эзэмших эрхээ 51 хувь хүртэл нэмэгдүүлжээ.

Монгол Улсын Татварын Ерөнхий газар тус компанид 155 сая ам.долларын татварын торгууль ноогдуулсан билээ. Уг дуулианы улмаас нүүрс ачсан машинууд Хятадын хил дээр олон өдөр гацахад хүрсэн.

"Оюу Толгойн" уурхайн таван тэрбум ам.долларын өртөгтэй өргөтгөл нь "Рио Тинто"-гийн хамгийн чухал төслүүдийн нэг юм. Уурхайн өргөтгөлийн дараа ирэх 2025-2030 онд жил тутам 560, 000 тонн зэс олборлох тооцоог тус компани гаргажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18