"ТӨРИЙН АЛБЫГ НАЙЗАН ДУНДАА ХАШДАГ ҮЗЭГДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООНО" ГЭВ

Admin
Өчигдөр

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт ажиллах албан томилолт олон ястны өлгий нутаг, Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгаас эхэллээ.

Ерөнхий сайд тус аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай уулзав. Аймгийн Засаг дарга нутаг орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар 2018 оныг "Хариуцлагын жил" болгон зарласан. Энэ дагуу төрийн байгууллагын бүх шатанд, төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэн, хариуг нь тухай бүр өгч байхыг онцгойлон анхаарууллаа. Иргэдээс тавьсан аливаа асуудлыг "Судлая" гэж бөөрөнхийлөн цаг алдалгүй боломжтой, боломжгүйг шууд хэлж байх, гэхдээ аль болох шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстойг анхаарууллаа.

Дарга, тухайн албан тушаалтан иргэдийн татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдгээ алхам тутамдаа санаж, тэдэнд үйлчлэх ёстой гэв. Төрийн албыг найзан дундаа хашдаг, дарга, цэргийн ялгаа алдагдсан хавтгай үзэгдлийг таслан зогсоож, зөвхөн хуулийн хүрээнд ажиллах ёстой гэлээ.

Сайн ажиллаж байгаа төрийн албан хаагчийг тухай бүр нь урамшуулж, саар ажилласан нэгэнд хариуцлага тооцдог байхыг аймгийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд чиглэл болгов.

Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдээ бүх талаар дэмжихийг сануулж, улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эхэлж төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо.

Аймгийн удирдлагууд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Мөст- Эрдэнэбүрэнгийн замын ажлыг эхлүүлэх, "Ховд" дулааны станцын хүчин чадлыг нэмэх, дулааны шугам сүлжээг өргөтгөх, онгоцны нислэгийг НӨАТ-аас чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа. Мөн шатахууны тээвэрлэлтийг нээлттэй болговол тийзны үнэ 10-20 хувь хямдрах боломжтой тухай танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажиллагсадтай уулзаж, яаралтай түргэн тусламжийн автомашин, шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Засгийн газар эмч, багш нарын цалинг нэмж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэлээ. Тэрээр мөн өдөр аймгийн Онцгой байдлын газрын ажилтай танилцлаа.

Баруун бүсийн тулгуур Ховд аймаг 87 мянга гаруй хүн амтай. 3 сая гаруй малтай. Малаа таван төрөлд өсгөсөн. 283 аж ахуйн нэгж 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 1,300 гаруй ажлын байр шинээр бий болгосон.

Нүүрсний үнийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хямд үнээр нийлүүлдэг байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 4 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 4 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 5 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 22 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 22 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 23 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19