РОЙТЕРС: С.БАЯРЦОГТ "ОЮУ ТОЛГОЙ"-Н ГЭРЭЭНИЙ ДАРААХАН ДАНСААРАА 10 САЯ АМ.ДОЛЛАР ХҮЛЭЭН АВЧЭЭ


Швейцарийн хуулийн дээд байгууллага тус улсын банкин дахь нийтдээ 1.85 сая ам.долларын үлдэгдэлтэй данснуудыг царцаасан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.

Үүнд, Рио Тинтогийн олборлолтын гэрээг байгуулахад Монгол улсын экс Сангийн сайд дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй бөгөөд авлигын хэргийг шалгах ажлын хүрээнд дээрх арга хэмжээг авчээ. Швейцарийн Ерөнхий прокуророос С.Баярцогт өөрийн данснуудын нэгээр Рио Тинтогоос 10 сая ам.доллар авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Монгол улсын Авлигатай тэмцэх газар 2009 онд Рио Тинтотой С.Баярцогтын байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг шалгаж байгаа бөгөөд гэрээг байгуулсны дараа Рио Тинто компани Оюу Толгойн төслөө эхлүүлсэн байдаг. Прокурорын мэдэгдэлд "Гадаад орны засгийн газрын сайдын албан тушаалд дөнгөж томилогдсон хүн ийм их хэмжээний мөнгө хүлээн авсан нь сэжигтэй байгаа төдийгүй Сангийн сайд байхдаа Баярцогтын гарын үсэг зурсан гэрээ Монголын талд хохиролтой байж магадгүй байдал ажиглагдаж байна" гэжээ. 2008 оны есдүгээр сард буюу С.Баярцогтыг Сангийн сайдаар томилогдсон үед түүний дансанд 10 сая ам.доллар нэрийн дансанд нь шилжиж орж ирсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18