ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БОЛЗОШГҮЙ ШИЙДВЭРИЙГ ЗОГСООЛОО


"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК үнэт цаасны зах зээл дэх энгийн арилжааны хэмжээг бууруулах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчих, хөрвөх чадварыг нэмэгдүүлдэг шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжилд сөргөөр нөлөөлөх магадлалтай шийдвэр гаргасныг Санхүүгийн зохицуулах хороо зогсоолоо. Тус ТӨХК-ийн удирдлага өнгөрөгч хоёрдугаар сарын 28-нд тушаал гарган, хувьцааны багцын арилжааны үнийн дүнгийн доод хэмжээг 250 сая төгрөг байсныг 100.0 сая төгрөг болгон бууруулсан нь дээрх эрсдэлүүдийг дагуулж болзошгүй гэж үзэв.

Иймд Хороо зах зээлд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэх чиг үүргийнхээ хүрээнд "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д үүрэг даалгавар өгч, уг шийдвэрийг хүчингүй болгууллаа.

Биржийн захиалгын сангаас гадуур, урьдаас хэлэлцэн тохирсон, системд мэдээлэл нь ил харагдахгүй арилжааг багцын арилжаа гэх бөгөөд энэ төрлийн арилжаа үнэт цаасны зах зээлд 2012 оноос нэвтэрсэн юм. Анх үнэт цаасны нийт арилжаанд эзлэх багцын арилжааны хэмжээ 85 хувь байсан бол 2017 онд 58.3 хувь болж буураад байна. Зах зээлд сэргэлт бий болж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд багцын арилжааг дэмжих нь сөрөг үр дагавартай гэж Хороо үзэж буй юм.

Эх сурвалж: СЗХ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18