НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО АЖЛАА ТАЙЛАГНАЛАА


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо 16 удаа хуралдаж, 11 хууль, Улсын Их Хурлын 5 тогтоол, Байнгын хорооны 10 тогтоол, хяналт шалгалтын 4 тайлан болон бусад асуудлыг хэлэлцэн, хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 57 удаа хуралдлаа гэж мэдээллийнхээ эхэнд хэлсэн. Тус Байнгын хороо санал, дүгнэлт 14, танилцуулга 1, зарчмын зөрүүтэй 58 саналын томьёолол бэлтгэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Тайлант хугацаанд иргэдээс ирүүлсэн 37 өргөдөл, гомдол, 50 албан бичгийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хариуг хугацаанд нь өгчээ. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 2 хууль, Улсын Их Хурлын 5 тогтоол батлуулсан байна. Донорын тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай", Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай, Засгийн газрын гишүүнийг томилох тухай, Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа хэмээн Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг мэдээлсэн. Нийслэлд хүүхдийн цэцэрлэггүй 25 хороо байгаа бөгөөд 2017-2019 онд хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр ажиллаж буй хувийн хэвшлийн санаачилгыг дэмжин ажиллах чиглэлийг Засгийн газарт өгсөн хэмээн УИХ-ын гишүүн Б.Ундармаа мэдээлэлдээ дурдсан. УИХ-ын гишүүн Н.Учрал, шинээр батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд заасны дагуу нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд байгуулагдаад байна гэлээ. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд зэрэг таван чиглэлээр нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төвүүдээр дамжуулан залуусын гарааны бизнесийг дэмжих, бойжуулах ажил давхар явагдана гэдгийг тэрбээр онцолсон. Энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд эрх зүйн 21 бичиг баримт боловсруулагдан гарах бөгөөд 15-34 насны залуусыг дэмжих хуулийг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн Н.Учрал илэрхийлсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18