ИРГЭД ЭВЭЭ БЭХЖҮҮЛЖ, ХАРИУЦЛАГАА ЭРХЭМЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА


УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн зүүн бүсийн сумдад ажиллах томилолтынхоо үеэр Баяндэлгэр, Баян суманд очиж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр тэрбээр УИХ-ын үйл ажиллагаа, батлан гаргасан хууль тогтоомжийн талаар танилцуулж, хуулийн хэрэгжилтийн талаар иргэдийн санал бодлыг сонслоо. Түүнчлэн улсын нийгэм, эдийн засгийн байдал, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, түүний үр дүнгийн талаар мэдээллээ. Иргэд эдийн засгийн хүндрэлээс гарах талаарх төр, засгийн хүчин чармайлтыг ойлгон дэмжиж байгаагаа илэрхийлж, бий болсон эдийн засгийн өсөлтийг айл гэр, иргэдийн амьжиргааг сайжруулах, ажлын байр бий болгох, ажилгүйдлийг багасгах, үйлдвэрлэлийг дэмжих, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байна. Тэдний ярианы гол сэдэв нь сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, ялангуяа төрийн албан хаагчдын ёс зүйг чанд сахиулахад чиглэж байлаа. УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Засгийн газраас 2017 оныг сахилга хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан нэг иргэнээсээ эхлээд нийт улсын хэмжээнгд хариуцлагыг эрхэмлэхийн чухлыг тэмдэглэв. Тэрбээр "УИХ энэ асуудалд онцгой анхаарч байгаа. Ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг дээд төвшнөөсөө эхлэн сайжруулж, үлгэрлэх ёстой гэж бид үзэж байна. Ирэх хаврын чуулганаар УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал ч энэ хүрээг хамарч байгаа" гэсэн тайлбарыг өгч байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18