Ж.ЭНХБАЯР ГИШҮҮН ШИЛДЭГ СУРАГЧДЫН ЧАНСААГ ШАЛГАНА


УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар Боловсролын үнэлгээний төвөөс "Ирээдүйн эзэд" байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад зохион байгуулагдах гэж байна. Тус олимпиад нь ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдийн цаашид суралцах хүсэл сонирхлыг идэвхжүүлэх, байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулах зорилготой юм. Байгалийн ухааны нэгдмэл агуулгад математик, физик, хими, биологи, газар зүйн хичээлүүд багтах бөгөөд эдгээр хичээлүүдээс олимпиадын даалгавар бүрдэнэ. Шалгалтын гол онцлог нь сүүлийн үеийн техник, технологийг ашиглан сурагчдын шалгалтын материалыг шалгуулагчийн нүдэн дээр шууд шалгаж, дүнг тэр дор нь бүгдэд нээлттэйгээр зарлах юм байна. Уралдааны эхний гурван байрт шалгарсан сурагчдийг Apple iPad-аар шагнахаас гадна шалгарсан сургуулийн багш нарыг ч урамшуулах аж. Олимпиадад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрээс зөвхөн нэг нэг шилэгдсэн сурагч Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар оролцоно. "Ирээдүйн эзэд" байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад гуравдугаар сарын 05-ны өдөр 09:00 цагт "Монгол тэмүүлэл" лаборатори сургуулийн спорт зааланд болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18