УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ: ЭРДЭНЭТИЙН 51 ХУВИЙГ АЛДЛАА


УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэр, Стандарт банкны асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Стандарт банк 2006 онд Монгол Улсад орж ирээд 2007 онд 20 сая ам.долларын гэрээ хийсэн байна. Дараа нь 2009 онд 36 сая ам.долларын гэрээ хийсэн. Тэгээд 2009 оны гэрээндээ 2010 онд өөрчлөлт оруулаад 75 сая ам.доллар болгож нэмсэн байна. 2010 онд 75 сая ам.долларын гэрээтэйгээ зэрэгцүүлээд 27 сая ам.долларын шинэ гэрээ байгуулсан байна. 27 сая ам.долларын гэрээндээ 2011 онд нэмэлт оруулж, 34 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Нийтдээ 172 сая ам.долларын зээлийн гэрээг 2011 он хийсэн байна. Жаст групп Стандарт банкнаас авсан зээл гэсэн үг. Тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугар, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ганзориг, Эрдэнэт үйлдвэр ХК-ийн хуулийн хэлтсийн дарга Мөнхжаргал, санхүүгийн хэлтсийн дарга Галбаатар нар 172 сая ам.долларын гэрээний баталгаан дээр гарын үсэг зурсан байгаа юм.

Одоо 172 сая ам.долларын 51 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэр, үлдсэн 121 сая ам.долларыг Төрийн банк төлөх нөхцөл байдал үүсээд байна. Мөн Стандарт банк 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гомдол гаргаж, шүүхээс Эрдэнэт үйлдвэрийн эд хөрөнгийг битүүмжлэх нь зөв гэсэн захирамж гаргасан байна.

Монгол Улсын өрөнд оруулсан, энэ байдлыг нуусан хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. Жаст-ын Батхүү, Алтжингийн Алтан гэсэн жараахайнуудтай биш анх Стандарт банктай ийм гэрээ хийсэн нөхдийн араас хөөцөлдөх ёстой" гэсэн мэдээллийг өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18