НООЛУУРЫН САЛБАРЫНХАН ТУЛГАМДАЖ БАЙГАА ЗАРИМ АСУУДЛАА ЕРӨНХИЙЛӨГЧИД ТАНИЛЦУУЛАВ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр "Кашмер Холдинг" ХХК-ийн "Эвсэг" брендын үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж, ноос ноолуурын салбарын үйлдвэрлэл, ноолуурын салбарын хөгжилд дэмжлэг болох зарим саналыг сонслоо. "Кашмер Холдинг" ХХК нь 1981 онд буюу социализмын үед байгуулагдсан үйлдвэрийн суурин дээр үйл ажиллагаа явуулж, 30 гаруй жилийн турш 1,000 орчим хүнийг ажлын байраар хангаж, 40 гаруй жижиг үйлдвэр болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг захиалгат ажлаар дэмжиж жил бүр 30-аад тэрбум төгрөгийн сүлжмэл, нэхмэл, оёмол, ширмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалдаг байна. Мөн ОХУ, Итали, Швейцар, Герман, Англи, Япон, Казакстан улсад бүтээгдэхүүнээ борлуулан жил бүр 2.5-аас доошгүй тэрбум төгрөгийн татвар бүрдүүлж, ногдол ашиг хуваарилдаг байна. Гэсэн ч тус үйлдвэр болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудад тулгарч байгаа нийтлэг асуудал цөөнгүй байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь НӨАТ-тай холбоотой санал байв. Тухайлбал, үйлдвэрийн удирдлагууд болоод салбарын холбоод хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан "Манай малчид өмчийнхөө эзэн болсноос хойш түүхий эд бэлтгэлээр малчдад олгогдсон мөнгөн хөрөнгийг тооцоход чамлахааргүй дүн гардаг. Гэхдээ малчид, түүхий эд бэлтгэгчид НӨАТ төлдөггүй.  Харин малын гаралтай түүхий эдээс ганцхан ноолуураас л НӨАТ авдаг. Монголын банкнуудын зээлийн хүү харьцангуй өндөр байгаа зэрэг нь үндэсний компаниудыг эргэлтийн хөрөнгийн хомсдолд байнга өртүүлж өрсөлдөх чадварыг нь бууруулдаг" гэхчлэн төрийн зохицуулалт шаардсан цөөнгүй асуудал, бэрхшээл байсаар байгаа талаар дуулгасан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18