ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЭВ

Admin
Өчигдөр

Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэдэг цахим хуудас шинэчлэгдлээ. Энэ хуудас руу иргэд www.ерөнхийлөгч.мон, www.president.mn гэсэн хоёр холбоосоор хандаж болох юм.Цахим хуудас шинэчлэгдсэнээр иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, өргөдөл, гомдол, талархал зэргээ бичиж, энэ нь шууд захидал, өргөдлийн асуудал хариуцсан референтэд хүргэгдэх юм. Иргэн та бүртгүүлэх хэсэгт хандаж өөрийн нэр, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллээ тодорхой бичиж оруулснаар таны мэдээлэл Иргэний бүртгэл мэдээллийн төвд байгаа хувийн мэдээлэлтэй тань тулгагдан баталгаажиж, санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой болно. Энэ хэсгийг бид улам төгөлдөржүүлэхээр техникийн шинэчлэл хийж байна.Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой, цаашдын бодлого шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор албан ёсоор "санал асуулга" буланг тодорхой сэдвийн хүрээнд явуулж, иргэдийн өгсөн санал асуулгын дүнг нийтэд ил харагдахаар байршуулав.Цахим хуудасны Иргэний танхим цэснээс олон нийтийг хамарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг хүлээн авахаас гадна бусад хэсгээс Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж, хориг, Ерөнхийлөгч, түүний үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээ, мэдээллийг хүлээн авна уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18