ХБИ-ИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АГЕНТЛАГ БАЙГУУЛНА


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах Орон тооны бус зөвлөлийн 2018 оны ээлжит хуралдаан 02 дугаар сарын 14-ний өдөр Төрийн ордонд боллоо.

Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд, Зөвлөлийн дарга У.Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаанд оролцох үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг тэмдэглэв.

Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2017 онд хэрэгжүүлсэн ажил, 2018 оны үйл ажиллагааны талаар хэлэлцэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагууд болон орон нутагт томилолтоор ажиллах үед тавьсан санал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилго тавьж байна.

Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр төр, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хэрхэн хангах, салбар дундын үйл ажиллагааг хэрхэн уялдуулан зохицуулах талаар ярилцав.

Ерөнхий сайдын дэргэд бие даасан агентлаг байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив гэхээсээ илүү тэднийг хөгжүүлэх, ажлын байраар хангах, орон сууцны сан байгуулах, 0-2 насны хүүхдийг эрт оношлогоонд хамруулдаг байх зэрэг саналыг төрийн бус байгууллагын төлөөлөл гаргаж байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган хүнээ Монголын төр, засаг, төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд бүх талаар дэмжиж, туслаж байхыг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа. Тэрээр мөн цаашид хийж хэрэгжүүлэх ажилтай холбоотой хэд хэдэн үүрэг, чиглэл өгөв.

Салбар бүр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хурлаараа тулгамдсан тодорхой асуудлыг хэлэлцэж Засгийн газраар шийдвэрлүүлэх, Зөвлөлийн гишүүд яамдын дэд зөвлөлүүдийг хариуцан, ажилд нь дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, шинээр боловсруулж буй хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлыг тусгахад дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Энэ оны эхний хагас жилд багтаан:

1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан хэрэгжүүлэгч агентлаг байгуулах саналыг танилцуулж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх

2. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг амьжиргааны баталгаажих түвшинд хүргэх асуудлыг хууль тогтоомжид тусган шийдвэрлэх

3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх анхдагч мэдээллийн сан байгуулах, эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх

4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлж, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, зарим агентлагийн дарга, Нийслэлийн Засаг даргыг оруулах

5. Хүртээмжийн тухай хууль боловсруулж энэ онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Яамдын дэд зөвлөлүүдийг:

1. Салбарын хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлийн хэрэгжилтийн байдлыг судлан, хэрэгжилтийг хангах

2. Салбарын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоог хангаж, зарим ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх

3. Салбарын харьяа байгууллагуудын дэд бүтцийн хүртээмжийн байдалд үнэлгээ хийж, энэ онд багтаан стандартад нийцүүлэх

4. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Говьсүмбэр, Өвөрхангай, Дархан-Уул, Говь-Алтай, Завхан аймаг дэд болон салбар зөвлөлөө яаралтай байгуулан, ажлаа тогтмолжуулах, БСШУСЯ, Эрүүл мэндийн яам хууль заасан үүргээ хэрэгжүүлэх талаар санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана 12 цагийн өмнө
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ 13 цагийн өмнө
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна 13 цагийн өмнө
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 14 цагийн өмнө
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 14 цагийн өмнө
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ 15 цагийн өмнө
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна 15 цагийн өмнө
​МҮЭХ Ерөнхий сайдад багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүллээ 16 цагийн өмнө
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16 цагийн өмнө
10.558 литр архи устгалд оруулжээ 17 цагийн өмнө
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана 18 цагийн өмнө
Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна 19 цагийн өмнө
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ 20 цагийн өмнө
Хаврын саруудад салхины хурд нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байна 20 цагийн өмнө
Өчигдөр ​цагдаагийн байгууллагад 1871 дуудлага бүртгэгджээ 20 цагийн өмнө
Нийслэлд 2.5 тонн өвс байршуулсан байна 21 цагийн өмнө
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна 21 цагийн өмнө
Хэнтий аймаг 40 багшийг 120 сая төгрөгөөр урамшууллаа 21 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн 21 цагийн өмнө
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа Өчигдөр