Ц.ЦОЛМОН:ГИШҮҮДДЭЭ ЯЛГАВАРТАЙ ХАНДДАГ ЮМ БАЙХГҮЙ, ТИЙМ ЗҮЙЛ Ч БАЙХ ЁСГҮЙ


УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн дарга Ц.Цолмон нар УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ үеэр "УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн ордонд хэлэлцүүлэг хийе гэтэл заал өгөхгүй байна. Тамганы тос дууссан гэдэг зүйл ярьж байна гэх юм. УИХ-ын гишүүддээ ялгавартай ханддаг юм биш биз дээ" гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон дараах хариултыг өгсөн юм.

-УИХ-ын мэдэлд Байнгын хороод болон Ажлын хэсэг хуралдах зориулалттай дөрвөн танхим бий. Нэг танхимд нь нууцын зэрэглэлтэй асуудал хэлэлцдэг, тэр чиглэлээр тоноглогдсон байдаг.

УИХ-ын Тамгын газар бол УИХ-ын л Тамгын газар, түүнээс биш аль нэг намын бүлгийн Тамгын газар биш. Энэ удаагийн УИХ-д хоёр намын бүлэг, МАХН-аас сонгогдсон нэг гишүүн, бие даагч нэг гишүүн ажиллаж байна. Бид хүн ёсны үүднээс бие дааж сонгогдсон гишүүн С.Жавхлан, МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүн О.Баасанхүү нарын хүсэлтийг аль болох биелүүлчих юмсан, ямар нэг байдлаар буруу сэтгэгдэл төрүүлчихгүй юмсан гэж анхаарч ажилладаг.

Тамганы тос дуусна гэж юу байхав дээ. Заал танхимд ороход ямар тамга дараад байх юм биш. УИХ-ын мэдлийн дөрвөн танхим Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдаанд зориулагдсан байх ёстой. Гишүүдийн зүгээс улс төрийн үйл ажиллагаа биш хууль тогтоох үйл ажиллагаа явуулаасай л гэж бид хүсдэг. С.Жавхлан гишүүн Тамгын газарт хандаж танхим гаргаж өгөх хүсэлт тавьсан. Тухайн үед дөрвөн танхимд Байнгын хорооны хуралдаан болон хэлэлцүүлэг давхацсан учраас заал гаргаж өгөх боломж байгаагүй. Түүнээс биш гишүүдээ энэ тэр намынх, бие даагч гэх зэргээр ялгавартай ханддаг юм байхгүй, тийм зүйл ч байх ёсгүй гэсэн хариулт өгсөн юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18