Х.БАТТУЛГА: ХӨВСГӨЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТЭРГҮҮЛЭХ АЙМАГ БАЙХ ЁСТОЙ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн удирдлагуудтай уулзсаны дараа үргэлжлүүлэн ард иргэдтэй уулзлаа. Тэрээр иргэдийн төлөөлөл болсон иргэдийг тайзнаа урьж ард иргэдийн үгийг сонсч сонирхсон асуултанд нь хариулт өглөө. Х.Баттулга : "Би иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэж амласан. Энэ амлалтын хүрээнд нийслэлийн долоон дүүрэг, зүүн болон говийн аймгуудаар ажиллаж ард иргэдээ сонсч байна. Та бүхэн амьдрал ямар байна. Ямар асуудал тулгамдаж байна. Төрийн тэргүүндээ юу гэж захимаар байна. Би сонсъё" гээд хоёр цагийн турш иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр иргэд, ард иргэд өр зээлэндээ баригдаж, амьдрал туйлдаж байна. Төрийн албан тушаалтнууд орон нутагт ажиллаж иргэдтэй уулзаж санал хүсэлт сонсдог боловч хийж хэрэгжүүлсэн үр дүнтэй ажил үгүй байна. Мөрөн сумын дэлгүүрээс бэлэн мөнгөөр бараа авдаг иргэд ховордсон. Ихэвчлэн зээл авдаг. Цайны газар орлогогүй болсон, бүтэн порцын хоол авдаг иргэд байхгүй болсон. Залууст ажил олдохгүй байна. Шинэ төгсч буй залуус төрийн албанд шалгалт өгөх гэхээр ажилласан жилийн туршлага, аль эсвэл танил тал, авилга гээд олон асуудал байна. Монголоор дүүрэн дээд боловсролтой ажилгүйчүүд байна. Сүүлийн үед шагнал хэт хавтгайрч үнэгүйдэж гавъяагүй гавъяатууд дүүрэн боллоо. Та өөрөө офшорт мөнгөтэй учраас энэ талаарх тэмцэл үр дүнд хүрэхгүй байна гэж яригдах юм. Энэ үнэ үү? Монголд намчирхах байдал хэт газар авч сонгуулиар гэр бүл хүртэл дотроо талцан хуваагдаж байна. Та Монгол хүн гэдгээ харуулна гэж сонгуулиар ирэхдээ хэлсэн. Өнөөдрийг хүртэл юу хийв. Монголоо Монгол шиг байлгаж Төрөө төр шиг авч явах цаг боллоо. Өдөр хоногийг өр зээлээр өнгөрөөж байгаа иргэдээ аврах онцгой анхаарах цаг ирлээ хэмээн уулзалтад оролцосн иргэд асуулт тавьж, санал шүүмжлэл хэлж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18