ОФФШОР ХӨРӨНГӨӨ ОРУУЛЖ ИРЭХ ХУГАЦААГ СУНГАЖЭЭ


Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор оффшор бүсэд 49 улс орныг багтаасан жагсаалт баталсан. Энэ тогтоол АТГ-т аравдугаар сарын 4-ний өдрөөс албажиж ирсэн байдаг. Хуулиараа аравдугаар сарын 4-нөөс хойш гурван сарын хугацаанд 49 оффшор бүс нутагт мэдүүлэг гаргагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд мөнгөн хөрөнгөө татах, дансаа хаалгах, хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх зэргээр оффшор бүс дэх хөрөнгөө татах ёстой. Үүний дараа АТГ-аас оффшороос мөнгөн хөрөнгөө татсан холбогдох албан тушаалтнуудад дахин 30 хоногийн хугацаа өгч буйгаа мэдэгдсэн. Энэ нэг сарын хугацаанд тэдгээр иргэд оффшор бүсээс хөрөнгөө татсан тухайгаа АТГ-т мэдэгдэж бүртгүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл8 хоёрдугаар сарын 4-ний дотор АТГ-т эд хөрөнгөө татсан тухайгаа мэдэгдэж бүртгүүлэх ёстой байв. Энэ хугацаа өнгөрсөн ням гаригт дуусгавар болсон. Ингэснээр АТГ-аас нийт хэдэн хүн оффшороос хөрөнгөө оруулж ирсэн эсэхийг ард түмэнд мэдээлэх боломж бүрдэж буй юм. Оффшор дахь дансаа оруулж ирсэн тухайгаа АТГ-т мэдүүлэх нэг сарын хугацаа хойшилсон. 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Үүнтэй холбогдуулан нийтийн албан тушаалтан нь оффшор бүс дэх хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа зогсоох хугацаа ирэх гуравдугаар сарын 6-ны өдөр дуусгавар болно. Олон нийтийн дунд оффшор бүсэд хөрөнгөтэй гэж дуулиан дагуулж байсан хүмүүсийн хөрөнгөө байршуулсан улс энэ жагсаалтад байхгүй байна, монголчууд төдийлөн зорчдоггүй бүс нутаг байна гэсэн гомдлууд иргэдийн зүгээс их гарч байсан. Тиймээс оффшорын 49 бүс нутагт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6-ны Засгийн газрын 326 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл оффшор бүсэд 15 улсыг шинээр оруулсан. Тухайлбал, монголчуудын ихэнхдээ зорчдог Хонконг, Сингапур, Швейцарь, Макао, Малайз зэрэг 15 улс багтсан. Энэ бүс нутгуудад оффшор данстай иргэд Засгийн газрын тогтоол батлагдсанаас хойш гурван сарын хугацаанд оффшор бүс дэх дансаа хаах ёстой. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 6-нд хугацаа нь дуусна. Тэгэхээр нэгдсэн байдлаар мэдээллээ гаргах гээд эхний ээлжийн хүмүүст хамаарах хуулийн хугацаагаа дахин нэг сараар сунгаад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18