БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ТОМИЛГОО ХИЙСЭН ҮҮ?


МАН-ын засаг гарч ирснээс хойш энэ яам гурван сайд, хоёр төрийн нарийн бичгийн даргын нүүр үзээд буй. Шинэ сайд Ц.Цогзолмаа салбартаа шинэчлэл хийж, ажилчдаа хална гэж хэлж гарч ирсэн даруйдаа яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормааг ажлаас нь халсан байдаг. Засгийн газарт өргөн мэдүүлсэн бичигтээ түүнийг халах болсон шалтгаанаа "Сайдаар томилогдсон хугацаанд надтай хамтран ажиллаагүй, надад туслаагүй" гэж тайлбарлан байна. Ямартаа ч Ц.Цогзолмаа сайдад "гомдсон" Ж.Болормаа ийнхүү АТГ-т ханджээ. АТГ-аас дээрх хэргийг шалгаж байгаа эсэхийг тодруулахад "БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормаагаас Ц.Цогзолмаа сайд болон Төрийн захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэй нарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэх гомдол мэдээллийг АТГ-т ирүүлсэн. Гомдол мэдээлэлд хяналт шалгалт хийх явцад буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр гомдол гаргагч дахин нэмж шалгуулах зүйл байна гэж бичгээр гомдол гаргасан. Үүний дараа 2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр дахин нэмж гомдол гаргасан. Ингээд гурван удаа гомдол гаргасан учраас АТГ хяналт шалгалтын хүрээнд С.Мөнхөөлэй гэдэг хүний томилгоотой холбоотой асуудал хууль тогтоомжид нийцсэн үү, үгүй юу гэдгийг шалгуулахаар Төрийн албаны зөвлөлд албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариу одоогоор ирээгүй байна. Хяналт шалгалт хийгдэж байгаа" гэсэн хариуг өгч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18