Б.НАРАНХҮҮ ГИШҮҮН ЧУУЛГАНДАА СУУХГҮЙ БАЙЖ БИДНИЙГ ТӨЛӨӨЛЖ ЧАДАХ УУ?


Б.Наранхүүг уих-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-нд нэр бүхий хуульчид үндсэн хуулийн цэцэд хандсан. яагаад хуралдаа суудаггүй талаараа уих-ын гишүүн Б.Наранхүү "орон нутгаа хөгжүүлээд завгүй байна" гэсэн тайлбарыг бидэн өгсөн. Гэтэл түүний сонгосгдсон дундговь аймаг өрсөлдөх чадварын оноогоор 21 аймгаас 19-д оржээ.

Үндсэн хуулийн цэцэг уг гишүүний асуудлаар "маргаан үүсгэх эсэх асуудлаар шалгалт үргэлжилж байгаа. Хуулийн дагуу өргөдлийг хянан шалгах хугацааг сунгасан. уих-ын гишүүн б.наранхүү чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцохгүй байсан шалтгаанаа тайлбарласан тайлбар саяхан ирээд байна. Энэхүү тайлбарыг нийтэд мэдээлэх боломжгүй" гэсэн тайлбарын ikon.mn-ийн сэтгүүлчид өгсөн байна.

ИРЭХ САРЫН 05-НЫ ДОТОР Б.НАРАНХҮҮ ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ЭСЭХИЙГ ШИЙДЭХ ЁСТОЙ

Б.Наранхүү гишүүн 2017 оны хаврын чуулган нийт 25 удаа хуралджээ. Хуралдааныг хамгийн их буюу 15 удаа тасалжээ. Гадаадад томилолт нэр, чөлөөтэй байсныг нь нэмбэл 25 удаагийн хуралдааны 21-д нь суугаагүй эрхэм болжээ. Өөрөөр хэлбэл, 4 хуралдаанд буюу нэг бүтэн улирлын хуралдааны 16 хувьд нь л суужээ.

Хуульд зааснаар өргөдөл ирснээс хойш 14 хоногийн дотор үндсэн хуулийн цэц маргаан үүсэх эсэх талаар шийдвэр гаргах ёстой ажээ. Энэ хугацаа нэгдүгээр сарын 05-нд дууссан. Улмаар үндсэн хуулийн цэц өргөдөл шийдэх хугацааг 30 хүртэлх хоногоор сунгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын 05-ны дотор Б.Наранхүүгийн асуудлаар маргаан үүсэх эсэхийг шийдвэрлэх болоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18