САЙД АСАН З.БАЯНСЭЛЭНГИЙН ДҮҮ, ХАМААТАН САДАНГ АТГ-ААС ШАЛГАЖ БАЙНА


АТГ-аас нялх нойтон хүүхэдтэй, түрээсийн орон сууцанд орсон хүмүүсийг гэрээс нь нэг нэгээр нь авч яваад байцааж байна гэж нэгэн бүсгүй фэйсбүүк хуудастаа бичсэн байв. Тэрбээр "Түрээсийн орон сууцанд орсон хүмүүс нэг бүрчлэн байцаагдах нь дээ хөөрхий. Хот хөдөөгийн 1500-аад айл өрхийг шалгаж юу яриулах гээд байгаа юм бол. Хөхөө өвлийн хүйтэнд ядарсан айл өрхүүдээр оролдох шаардлага, ашиг сонирхол хэнд байна вэ. Ядарсан хүмүүс болоод л түрээсийн орон сууцанд азаа үзэж, хонон өнжин оочерлож байж сугалаагаар орсон байх. Задарсан хүмүүсээ хазаарлаж чадахгүй дампуу газар одоо айлын хаалга тогшиж, аав ээжийг нь айлгаж, ичээж авч явж байна..." хэмээн бичсэн байв.

Тиймээс бид юу болоод байгаа талаар АТг-ын албаны эх сурвалжаас тодруулахад "УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ болон "Бэрэн" группын захирал Б.Мөнхтөр нарын хүмүүст холбогдох хэргийг АТГ-аас шалгаж байгаа. Үүнтэй холбогдуулж тэдэнтэй хамаарал бүхий этгээдүүдээс нь тайлбар авсан. Тодруулбал З.Баянсэлэнгэ болон "Бэрэн" группын захиралтай хамаарал бүхий дүү болон хамаатан садангаас нь байцаалт авсан. Түүнээс биш түрээсийн орон сууцанд орсон айл бүрээс байцаалт аваагүй" гэлээ.

З.БАЯНСЭЛЭНГИЙГ ЯМАР ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙГАА ВЭ?

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг чухам ямар хэрэг хийсэн гэж шалгаж байгааг албаны хүнээс тодруулахад З.Баянсэлэнгэ Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр засгийн газарт санал оруулсныг Засгийн газраас дэмжиж, хэрэгжүүлэх тогтоол гарсан байдаг. Үүний дагуу Засгийн газар дээр Барилга хот байгуулалтын яамнаас баримталж буй бодлогын дагуу төрийн өмчийн хөрөнгөөр орон нутаг болон нийслэлд баригдсан ТОСК-ийн харьяаны барилгууддаа Түрээсийн орон сууц хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн.

Харин түүнийг энэхүү төслийг хэрэгжүүлэх явцдаа ямар нэг ашиг сонирхлын үүднээс ашиглалтад ороогүй, "Бэрэн" группийн барьсан орон сууцны барилгаас худалдан авч, улсын төсөвт 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгасан. Улмаар УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 263.2-т заасан "Төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг, их хэмжээний хохирол учирсан" гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэдэг мэдээлэл өгч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18