Ц.ТУВААН АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ЦУГ УЛС ТӨРИЙН ТЭМЦЭЛ ӨРНҮҮЛНЭ


Тэрээр саяхан нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа дараах зүйлийг дурьджээ.

"Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг орон даяар зохион байгуулна. Эрх баригчид алдаатай бодлогоо застал бид ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ. Иргэд ч биднийг дэмжихээ илэрхийлсээр байгаа.

Энэ их өсөлт, валютын их нөөц нь тэгээд хаашаа хэний халаас руу орчихоод байгаа юм бэ. Индэр дээр гарахаараа эдийн засаг өсч байна, сайхан боллоо гэж худал ярьдаг. Ширээнийхээ ард сууж буйдандаа тухлахаараа хэцүү байна, болохоо байлаа "татвар нэмлээ" гэж ярих. Шатахууны үнэ нэмэгдэхээр Монголын эдийн засаг яаж өөрчлөгддөгийг бүгд мэднэ. Шатахууны үнэ нэмэгдээд нэг цаг өнгөрөхөд л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Үнийн өсөлт дагаад инфляци өснө. Үүний ачаа нь ард түмний нуруун дээр ирж байна. Ерөөсөө монголчуудын амьдрал тэр чигээрээ үймж байгаа байхгүй юу. Эрх баригчид ингэж илээр татвар нэмж хулгай хийнэ. Далдуур инфляциа өсгөж иргэд, албан байгууллагын орлогоос хумсална. Ардчилсан намын үед бараг 0 хувьд хүрч байсан инфляц одоо 10 гараад явлаа л даа. Ингэхээр ард түмэн яаж амьдрах юм бэ. Гадуур бухимдал дээд цэгтээ хүрч байна. Бид 2016 оны зургадугаар сараас хойш өнөөдрийг хүртэл эрх баригч намыг харлаа. Сөрөг хүчний зүгээс тэсвэртэй хандаж ирлээ. Аливаа зүйлд хязгаар гэж бий. Бидний тэсвэр тэвчээр барагдлаа. МАН амласан амлалт ярьж, хэлж байсан зүйлийнхээ эсрэг явж байна. Ард түмний ч тэсвэр тэвчээр барагдаж байна. Тэгэхээр бид ард түмэнтэйгээ нэгдэж дуугарахаас өөр аргагүй байдалд хүрч байна." хэмээжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18