Д.МУРАТ: ТЭР ЗУРАГНУУД БОЛ ЦЭВЭР ЭВЛҮҮЛЭГ, ГҮТГЭЛЭГ


Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон Д.Мурат гишүүн Б гэх эмэгтэй рүү өөрийн цахим хаягаар садар самуун зургаа явуулж, дарамталсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа билээ. Гэвч уг асуудалд холбогдсон Д.Мурат гишүүн саяхныг хүртэл холбогдох тайлбар хийгээгүй байсан юм.

Тэгвэл Б гэх эмэгтэй рүү өөрийн цахим хаягаар садар самуун зургаа явуулж, дарамталсан мэдээлэлд холбогдоод байгаа Д.Мурат гишүүн Өдрийн сонинд тайлбар хийжээ. Тэрээр "Тэр эмэгтэй өнөөдөр өөрийн биеэр ил гарч ирээд ярилцлага өгснийг нь харсан хүн байгаа юм уу. Дунд нь яг юу болоод байгааг ойлгохгүй байна. Миний бодож байгаагаар тэр эмэгтэй арай ч тийм хэцүү юм ярихаар хүн биш. Хотоос нутагтаа очсон түүнд аятай тохьтой ажиллаж амьдрах орчноос нь эхлээд би чадлынхаа хэрээр тусалж, дэмжиж ирсэн. Би чинь бусдадаа дэмтэй тустай явахыг боддог хүн. Хамгийн гол нь, тэр эмэгтэй яг өөрөө сууж байгаад ярьсан тийм дүрс, яриа цаагуур чинь харагдана уу. Намайг УИХ-ын гишүүн болсны дараа тэр эмэгтэй сүрхий эвгүй үгтэй мессеж бичсэн. Ах нь үнэнийг чамд хэлье. Тэр эмэгтэйн үзүүлээд байгаа, миний бичсэн гээд байгаа тэр мессеж дотор казах хэлээр бичсэн тийм муухай үг огт байхгүй. Үүний казах хэл мэддэг хүн бүхэн мэдэж байгаа.  Ойлгогдож байгаа ганц үг нь "Чи ямар 18 настай биш дээ" гэж сургамжилсан үг бий. Энэ мессежийг л наад айхавтар үг чинь болгож, буруу орчуулж мушгисан байна. Казах хэл мэддэг хүмүүс бол зөвөөр нь ойлгоод уншчихсан байна лээ. Намайг УИХ-ын гишүүн болонгуут "Ажилд оруулж өг, энэ тэр тусламж үзүүл" гээд мессеж бичих болсон.  Би яаж тийм их тус хүргэж чадах вэ дээ. Эхлээд учирлаж байснаа болохгүй болохоор нь жаахан уурлаж эхэлсний хариу нь өнөөдрийн асуудал байлгүй дээ. Миний нас хэд билээ. Ямар эрүүл ухаантай хүн тийм зураг явуулах вэ дээ.  Энэ зурагнууд бол цэвэр эвлүүлэг, гүтгэлэг. Наад зурагнуудыг чинь, ер нь энэ бүх асуудлыг би цагдаагаар шалгуулж байгаа. Би бас л үнэнийг хэлье. Би нэлээн хүнд хагалгаанд орж эмнэлэгт удаан хэвтсэн. Хуулиар батлагдаж, нотлогдоогүй бүгдэд нухацтай хандаарай. Бий ийм л бодолтой явж байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWSPRESS.MN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18