З.БАЯНСЭЛЭНГЭ 900 САЯ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОН ПРОКУРОРТ ШИЛЖСЭН БАЙНА


Барилга хот байгуулалтын сайдаар 2014-2016 онд ажилласан З.Баянсэлэнгийг Авлигатай тэмцэх газраас албан тушаалаа урвуулан ашигласан. Улсад мөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн багагүй хугацаанд шалгажээ.

Уг хэргийг шалгаж дуусаад прокурорын байгууллагад З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шилжүүлсэн байна. Уг хэрэг нь З.Баянсэлэнгэ нь Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлсэн Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд ашиглалтад ороогүй 223 айлын орон сууцыг улсад худалдан авсан. Ингэхдээ дундаас нь мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж, прокурорт хэргийг шийдүүлэхээр өгсөн байна.

Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар бол Бэрэн группийн барьсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны 223 айлын орон сууцыг Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нь шийдвэр гарган улсад худалдан авч, түрээсийн орон сууц хэлбэрээр ашиглах болсон байна.

Бэрэн группийн барьж байсан уг байрнаас улсын худалдан авсан 223 айлын орон сууц нь өнөөдөр бүрэн ашиглалтад орсон. Түрээслэгч нар нь байрандаа орсон юм. Ч.Сайханбилэгийн засгийн газрын хэрэгжүүлсэн түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд нийслэл, аймаг сумдад 1500 айлын орон сууцыг уг зориулалтаар ашиглахаар болсон билээ.

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нь 223 орон сууцыг худалдан авахдаа 900 сая төгрөгийн хохирлыг улсад учруулаагүй гэж мэдэгдэж байгаа юм. Уг хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг прокурорын байгууллага эцэслэн шийдэх юм. Дашрамд дурдахад уг хэрэгт мөн шадар сайд асан Ц.Оюунбаатарыг нэр холбогдуулан шалгаж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18