АН: ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАРТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Эрх баригч хүчин 2017 онд бүтээн байгуулалт хийсэнгүй, Засгаа газраа огцруулсан нь дуулиантай явдал байлаа. 2018 онд энэ байдлыг давтаж болохгүй. Хэрэв давтвал эдийн засаг илүү муудна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд 2018 онд 65-ын үйл ажиллагааг хянах жил байх болно. 2018 он бол эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөр биелэх эсэхийг шийдэх он болно. Иймээс бид амлалтыг нь сар бүр сануулна.

Намрын чуулганы хугацаанд хууль, тогтоолыг өргөн барих процесс УИХ-ын дэгийн хуулийг зөрчсөөр ирлээ. Цаашид үүнтэй Ардчилсан намын бүлэг эвлэрч чадахгүй. Хууль өргөн барих хугацааг зөрчих, гишүүдэд материал тараахгүй байх явдал хавтгайрсан.

Байнгын хорооны ирц сүүлийн үед бүрдэхээ байсан. Болохгүй болохоор нь байнгын хорооны дарга нь гишүүнийхээ өмнөөс карт уншуулдаг болсон.

Олон улсын валютын шаардлагаар нэмэгдсэн татвар олон нийтийн эмзэг асуудал болсон. Есөн төрлийн татвар нэмэгдсэнийг анзаараагүй явж байгаа. Эдгээр татваруудаас Газар худалдаалахтай холбоотой татвар бүх иргэдэд хамаарна.

Татвартай холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлнэ. Татвар нэмсэн нөхцөлүүдээ эргэж хар. Эдийн засаг өсөж байгаа юм бол татварыг зайлшгүй авах шаардлага мөн үү гэдгийг нягталж цуцлах, хуулийн төсөл өргөн барь.

Хоёрт, дундаж цалинтай иргэдийн татвараас 15 хувийн татвар авч байгаа нийгмээ эргээд ядуурал рүү түлхэх болно. Аж ахуйн нэгж байгууллагууд 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэн байлгахгүйн тулд далд эдийн засагт шилжинэ. Өнөөдрөөс эхлээд аж ахуйн нэгжүүд ажилчдаа хална. Татварын энэ нэмэгдлээр 88 тэрбум төгрөгийг ажил хөдөлмөр бүтээдэг хүмүүсийн халааснаас аваад халамжид зарцуулахаар харагдаж байгаа.

Нийгмийн халамж ямар ихээр өссөн бэ гэдгийг би одоо тоон хэлээр хэлье.

Засгийн газар 2016 онд 278 тэрбумыг халамжид зарцуулдаг байсан бол 2018 онд 776.9 тэрбум болж гурав дахин өссөн. Халамжийг гурав дахин өсгөчихөөд иргэдийн халаас рүү татвараар орж байгаа нь буруу гэж үзэж байгаа учраас дээрх шаардлагыг Засгийн газарт тавьж байгаа юм.

Мөн бид Хүүхдийн мөнгийг 100 хувь бүгдэд нь өгөх хуучин журамд буцаан оруулахыг шаардах болно.

Шатахууны ОАТ өссөнтэй холбогдуулаад нефтийн үнэ аажмаар өсөж байна. Нефтийн үнэ, эрчим хүчний үнэ, дулааны үнэ суурь үнэ. Иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг учраас болгоомжтой хандахыг зайлшгүй анхаарах шаардлага үүсэж байгаа" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18