​ГОМДОГСОД У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ӨРГӨН БАРИХ УУ?


У.Хүрэлсүхийн Засгийн Газар хэр удаан наслах вэ? 2020 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацааг дуусгаж чадах уу, эс чадах уу? гэдэг асуултын хариулт сонин. Ямартай ч түүний Засгийн газрыг Хотын фракц унагахаар гарын үсэг цуглуулвал МАН дараагийн сонгуулиар нэг ч суудал авч чадахгүй байх эрсдэл бий.

Гэсэн ч Монгол Улсын Ерөнхий сайдад гомдсон УИХ-ын гишүүд У.Хүрэлсүхийг унагах гарын үсэг цуглуулаад ирэх хавар өргөн барина гэх бор шувуу төрийн ордонд аль хэдийн нисээд эхэлжээ. Ер нь бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хамгийн их гомдсон эрхэм гэвэл Д.Тэрбишдагва. Тэрээр ХХААХҮ-ийн сайдаар ажиллах сонирхолтой байсан ч У.Хүрэлсүх түүнийг кабинетынхаа гадна үлдээсэн юм. Энэ засгийн газрын гадна үлдэж жийгдсэн дараагийн хүн бол Ч.Улаан. Тэрбээр Сангийн сайдад горилоод бараагүй. Мөн Батлан хамгаалахын экс сайд Б.Бат-Эрдэнэ нутгийн дүү У.Хүрэлсүхдээ ихэд гомдсон сурагтай.

Тэгэхээр МАН-ын хөгшчүүл болох Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нарын санаачлагатайгаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Болорчулууны түлхээстэйгээр, хотын фракц, АН-ын дэмжлэгтэйгээр У.Хүрэлсүхийн Засгийн газар унах эрсдэл харагдаж байгаа юм. Б.Бат-Эрдэнэ шинэ оны баяраа Д.Тэрбишдагвын гэрт нь очиж тэмдэглэж байгаагаас харахад тэдний яриа хөөрөө гүнзгийрсэн ч байж мэдэх. Хэрэв эдгээр эрхмүүд нэгдээд Засгийн Газраа унагавал 2020 онд тэдэнд тойрог олдохгүй ч байхыг ч тэд тооцоолж асуудалд хандах хэрэгтэй болох байх.

Ямартаа ч энэ хавар Засгийн Газраа унагах ээлжит ордны хуйвалдаан өрнөж мэдэх нь ээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18