ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД АЙЛЧЛАЛД МОРДОНО


2018 он Монголын төрийн гурван өндөрлөгийн хувьд албан айлчлалд ач холбогдол өгч эхлэх жил байх бололтой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ онд хоёр хөршийн харилцаанд онцгойлон анхаарахыг өнгөрсөн арванхоёрдугаар сард чуулганы хуралдаанд мэдээлэл хийхдээ онцолсон. Монгол Улсын төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын гадаад айлчлал Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал үүрэгтэй. Анхны албан ёсны төрийн айлчлалаа хараахан эхлээгүй байгаа Ерөнхийлөгчид төрийн тэргүүн болсных нь дараа Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд өөрийн улсдаа айлчлах захидал илгээсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн анхны айлчлал Энэтхэгээс эхэлж магадгүй юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд ОХУ-д айлчлахаар бэлтгэл базааж байгаа гэгдэж буй ч шинэ оны эхэнд эхлээд БНСУ-д айлчлахаар яригдаж байгаа гэх мэдээллийг тэрбээр өгсөн. Цаашлаад энэ онд БНХАУ болон бусад улсад айлчлах асуудал ч төлөвлөгдөж байгаа аж. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар гадаад улсад айлчлахдаа улстөрчдөөс гадна бизнесийнхнийг хамруулж, бизнесийн уулзалт хийх хэрэгтэй гэдэг дээр санал нэг байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолсон юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18