“МОНГОЛЫН ЗЭС”-ИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЖ, ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ ОЛГОЖЭЭ


"Монгол зэс" корпорациас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээлэлд "Төрөөс булааж авсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын зэс корпорацид эргүүлэн олгох шүүхийн шийдвэрийг биелүүлж эхэллээ. Тодруулбал, УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 10-нд гаргасан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр хууль зөрчсөн гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон. Улмаар 12 дугаар сарын 7-ны өдөр Дээд шүүхээс Монголын зэс корпорацийн эрхийг сэргээх эцсийн шийд гаргасан юм. Дээд шүүх тогтоолоо уншиж танилцуулсан мөчөөс эхлэн шууд хэрэгжих ёстой. Шүүхийг шүүж, түүнийг нь түдгэлзүүлэх эрх төрийн ямар ч институтэд байдаггүй билээ.

Гэтэл Засгийн газрын агентлагууд хэрэгжүүлэх ямар нэг алхам хийлгүй 20 хоносон юм. Өмчөө булаалгаж, үйл ажиллагаагаа бүтэн жил шахам хязгаарлуулсан ч Монголын зэс корпораци хүлээцтэй хандсаар ирсэн. Харин өчигдрөөс /2012,12,27/ Засгийн газар болон холбогдох агентлагуудад шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. Ингээд өнөөдөр ОӨУБЕГ-аас эзэмших эрхийн гэрчилгээг хуучнаар нь буюу төр 51, Монголын зэс корпораци 49 хувийг эзэмшилтэйгээр өөрчилж олголоо.

Олон улсад нэр хүндээ унагаад байсан хувийн хэвшлээ илт дээрэлхсэн энэ хэргийг ийнхүү хуулийн дагуу шүүх шударгаар шийдвэрлэж, хэрэгжиж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдыг Монголд нааштай хандах нэг хүчин зүйл болно гэдэгт итгэлтэй байна. Саяхан л "Монгол Улс хар жагсаалтад орсон" гэх муу нэр, энэ мэтчилэн хуулиа хэрэгжүүлдэг, эдийн засгийн орчинд ил тод, шударга ёсыг хангадаг гэсэн имижээр солигдох нь гарцаагүй" гэж дурджээ.

Г.ИТГЭЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18