УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛҮҮД БАТЛАГДЛАА


Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Лүндээжанцан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүдийн ихэнх нь чуулганы өнөөдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийх байсан ч хойшлогдсон Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, түүнчлэн Улаанбаатар хотын утааны тухай асуудалд анхаарлаа хандуулж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Төв банк болон Банкны талаарх эдгээр хуулийн төслүүд нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан тандан судалгаа хийх, үр нөлөөг нь үнэлэх, хэрэгжүүлэхэд гарах зардлын тооцоог зэргийг хийгээгүй, мөн Засгийн газраас саналыг нь авахад дэмжээгүй байна. Мөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг дагаж өргөн баригдсан төслүүд холбогдох Байнгын хороод хэлэлцээд төсөл санаачлагчид нь буцаах санал гаргасан байтал Эдийн засгийн байнгын хорооны дарга эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт оруулж хууль зөрчихөд хүргэж байна. Иймээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг Байнгын хорооны даргад хариуцлага тооцуулахаар Улсын Их Хурлын даргад хандаж байна гэдгийг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, С.Бямбацогт нар дээрх хуулийн төслүүд нь шинэчилсэн найруулга биш нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн баригдсан учраас ажлын хэсэг ажиллахад хүндрэлтэй байгаа, иймээс төсөл санаачлагч гишүүд нь татаж аваад шинэчилсэн найруулгын хэлбэрээр оруулж ирэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18