МАН-ЫН УЗ-ИЙН ХУРЛААР ЮУ ЯРИГДАВ


МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр шинэ бүрэлдэхүүнтэйгээр анхныхаа хуралдааныг хийсэн билээ. Хуралдаанаар 2018 оны ерөнхий төлөвлөгөө, зохион байгуулалт, Удирдах зөвлөлийн ажлын албаны дүрэм, МАН-ын бодлогын хорооны зохион байгуулалт, ажиллах журам, Удирдах зөвлөл хуралдааны дэгийн тухай журам зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Удирдах зөвлөлийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, УИХ-ын гишүүдийг ёс зүй, хариуцлагатай байж, байнгын хороо, чуулганы хуралдаандаа сууж намын бодлого, мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг сануулсан гэх мэдээлэл байна. Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр гишүүдийн зүгээс ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд нэмэгдсэн долоон төрлийн татварын асуудлыг эргэж харах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. .МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 28-р Их хурлынх нь үеэр шинэчлэгдэж, нэр бүхий 29 гишүүнтэй болоод байгаа билээ. МАН-ын Удирдах зөвлөлд У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Х.Баделхан, М.Энхболд, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, Я.Содбаатар, Б.Саранчимэг, Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Ц.Цогзолмаа, Ж.Эрдэнэбат, С.Батболд, Т.Аюурсайхан, Г.Солтан, С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, О.Содбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Сү.Батболд, Ч.Улаан нарын гишүүд багтаж буй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18