Б.БАТДЭЛГЭР ЕРӨНХИЙ САЙДАД БЭЛЭГ ЯВУУЛЖ ДАВХАР ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ


Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлаж байсан "Бүрэн цутгамал" компанийн захирал Б.Батдэлгэрийг өнгөрсөн сард эмч нарын дүгнэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт албадан эмчилсэн. Тэрээр өчигдөр эмнэлгээс гарсан бөгөөд тэр даруйдаа Төрийн ордонд Өвлийн өвгөний хувцас өмсч очжээ. Б.Батдэлгэр "Жавар тачигнасан газраас ирсэнгүй, Утаа баагисан Улаанбаатараас ирлээ" хэмээн шүлэглээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гарын бэлгээс гадна нэгэн шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагад "Сант сургуулийн өргөтгөлийг барьсан Бүрэн цутгамал компани өдий хүртэл ажлын хөлсөө өгөхгүй байгаагаас гадна Б.Батдэлгэрийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байгаа тул энэхүү хууль бус үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүсчээ. Мөн энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хариуцлага тооцож өгөхийг уламжилсан байна. Б.Батдэлгэрийг Өвлийн өвгөний хувцастайгаар Төрийн ордонын баруун хаалган дээр урьдчилж тохиролцсоны дагуу Сантагийн хувцастай жижиг дунд худалдаа эрхлэгчидтэй хамт очсон байна. Гудамж талбайд зөвшөөрөлгүй худалдаа хийж байсан худалдаачдын тавиур, саравчийг буулгасан юм. Санта нар мөн л төр, засгийн удирдлагуудад гарын бэлэг хүргүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18