"МОНГОЛД ХАР ТАМХИНААС" ХАМААРАЛТАЙ 64 МЯНГАН ХҮН БАЙНА


АБЗ-ийн ажлын албанаас гаргасан мэдээллээр өдгөө сэтгэцэд нөлөөлөх бодис, мансууруулах хар тамхийг хэрэглэж буй хүмүүсийн тоо 16 мянгад хүрсэн байна. Энэ тоог та бүхэн сонсоод тийм их гэж үү хэмээн гайхаж байгаа байх. Олон улсын дүгнэлтээр нэг хэрэглэгчийн ард дунджаар дөрвөн хүн байдаг гэдэг. Тэгэхээр 16 мянгаа энэ дөрвөн далд хэрэглэгчээр үржүүлэхээр 64.000 гэсэн тоо харагдаж байна. Энэ бол манай улсын нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц том тоо.

Дээр дурьдагдсан хар тамхины хамааралтай гэх 64 мянган хүн өнөөдөр хэд болж өссөнийг хэлж мэдэхгүй нь. Энэ бол таван жилийн өмнөх тоо. Харин өдгөө энэ тоо улам өссөн үү гэхээс буураагүй нь илэрч буй гэмт хэргээс баталж болно. Нөхцөл байдал нэгэнт ийм болчихсон байхад манай улсад хар тамхитай тэмцэх хатуу бодлого харамсалтай нь алга.

Монгол Улс уг нь энэ төрлийн гэмт хэрэгтэй хатуу тэмцэх ёстойг үе, үеийн Ерөнхийлөгчөөсөө эхлээд л зарласан. Тэд "Монгол бол хар тамхитай холбоотой асуудал дээр чанга бодлоготой байх болно. Хар тамхи, мансууруулах бодисын талаар хоёр хөрш маань хатуу бодлого хэрэгжүүлдэг. Гэтэл бид зөөлөн бодлоготой байвал тэр аюул манайх руу "асгарч" орж ирнэ. Бид тэднээс илүү хатуу бодлого барих учиртай" гэж хууль тогтоогчид, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, нийт ард иргэдийнхээ өмнө ил тод ярьж л байсан.

Харамсалтай нь өнөөдөр шүүхийнхэн, тэр дундаа давж заалдах болон хяналтын шатны шүүхээр энэ төрлийн хэргийг шийдсэн нь цөөн гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг тэр бүр шийдвэрлэхгүй байгаа юм.

Тухайлбал, олны анхаарал татаж, сүр дуулиан болсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир нарын гурван хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүх нэг бус удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаав. Зөвхөн энэ хэргээр тогтохгүй өөр бусад хэргийг ч анхан, давах, хяналтын шатнаас дахин шалгуулахаар мөрдөн байцаах байгууллага руу шилжүүлж байгаа юм.

Зарим хэргийн холбогдогч нь давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргахгүй тохиолдол байдаг. Гэхдээ 100 гаруй хэргийн холбогдогч нараас ердөө тав нь ял шийтгэлтэй эвлэрэхгүй байна гэдэг хачирхалтай.

Эх сурвалжуудын мэдээлснээр Дээд шүүх болон давж заалдах шатны шүүхээс хар тамхитай холбоотой хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж буй үндэслэлийг нь цагдаа, прокурорын байгууллага биелүүлэх боломжгүй шахам. Манайхан ихэнхдээ өмнөд хөршид очиж "мөс" зөөж ирэх болсон. Шүүхүүдийн буцаадаг үндэслэл нь "хилийн чанадад байгаа "мөс" нийлүүлэгчийг нь олж ирсэн цагт хэргийг шийдвэрлэе" гэдэг аж. Манай хууль хяналтын байгууллага хилийн чанадад очоод байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй, хоёр хөрш иргэнээ манай талд өгөхгүй учраас биелүүлэх боломжгүй шахам зүйл бичиж шүүхээс хэрэг буцааж байгаа нь хар тамхины наймаачдын "толгойг илж" буй хэлбэр гэж үзэхээс өөр аргагүй.

Хамгийн гол нь хар тамхины асуудалд орж байгаа хүмүүсийн "толгойг илэх" тухай асуудал байхгүй. Донтсон нэрээр бусдыг уруу татаж байгаа бол гэмт хэрэгтэн гэсэн үг шүү дээ. Тэр тусмаа энэ төрлийн хэрэгт өршөөл байж болохгүй.

Тухайн хүн бөх, дуучин, мэргэлдэг гээд ямар ч хүн, хэний ч хүүхэд байж болно. Ийм хэрэгт холбогдсон л бол төрийн өршөөл байх ёсгүй. Хэрвээ хар тамхины хэрэгт хатуу бодлого тавихгүй энэ хэвээр явсаар байвал манай улсыг ямар бүрхэг ирээдүй хүлээж байгааг төсөөлөхөд ч бэрх. Хамгийн гол нь өнөөдөр хар тамхины дэлхий нийтийг хэрсэн сүлжээ Монголыг тойрон гараагүй, дайран орж ирчихээд байна шүү дээ. Манай улс руу Зүүн өмнөд Азийн "Алтан гурвалжин" хэмээх хар тамхины сүлжээнийхэн бараагаа шахдаг гэдэг. Дэлхий дахинаа "Алтан гурвалжин"-гаас гадна "Алтан хавирган сар" (Афганистан, Пакистан, Иран), "Мөнгөн гурвалжин" (Колумб, Болив, Перу, Мексик), "Хар гурвалжин" (Нигер, Гана, Кени, Судан, Өмнөд Африк) гэсэн гэмт бүлэглэлүүд мансууруулах бодис дамжуулан худалддаг. Ази, Африкийг хэрсэн сүлжээнийнхэн Төв болон Зүүн өмнөд Азийн орнуудын иргэдийг хар тамхины хууль бус наймаанд элсүүлэх, татан оролцуулах, тээвэрлүүлэхдээ ашигладаг талаар НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба, АНУ-ын Хар тамхитай тэмцэх албаныхан судалж тогтоосон байдаг юм билээ. Бодит байдал ийм байхад хар тамхитай хатуу тэмцэх бодлого Монголын төрд дутагдаж байна. Төр тэдний "Толгойг илээд" л байвал тэр хэмжээгээр хар тамхичид орлшоорд байх бус уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр зах худалдааны төвүүд ажиллахгүй 2 цагийн өмнө
ААН-ээс ам.долларын ханш, үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотой АИ-92 авто бензиний үнийг нэмэх тухай саналыг ирүүлсэн гэв 2 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан 3 цагийн өмнө
Монголын Барилгын Үндэсний Ассоциациас Үндсэн хуулийн цэцэд хандлаа 19 цагийн өмнө
Б.Батцэцэг: А.Төмөр сайдтай холбогдоход золгүй явдал болсон гэж хэлсэн 19 цагийн өмнө
Ц.Туваан: Хамтарсан засгийн газрын эхлүүлсэн төслүүд цаашид хэрэгжээд яваасай 19 цагийн өмнө
Р.Эрдэнэбүрэн: Хамтарсан засгийн газар богино хугацаанд их зүйл хийсэн 19 цагийн өмнө
Бүртгэлгүй ломбардууд 4.5 хувиас илүү хүү тооцож иргэдийг хохироож байна 20 цагийн өмнө
Нийслэлд 13 байршилд газрын дуудлага худалдааг цахимаар явуулна 20 цагийн өмнө
Б.Жавхлан: Дараагийн ерөнхий сайдын асуудлыг ярьдаг хүн нь би биш 21 цагийн өмнө
МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ 22 цагийн өмнө
Д.Бадарсан: Түгжрэл бууруулах зорилготой зургаан төсөл хэрэгжинэ 23 цагийн өмнө
Нийслэлийн “Оргил” сургуулийн сургалтын төлбөрийн огцом нэмэгдлийг эсэргүүцэж, албан шаардлага хүргүүллээ 23 цагийн өмнө
Титэм судасны нарийслыг Монголд эмчлэх боломжтой боллоо Өчигдөр
10 настай хүүхэд бусдын машиныг унаж зугтжээ Өчигдөр
“Богд уул” сувиллыг эх, нярайн сэргээн засах төв болгоно Өчигдөр
Нийтийн тээврийн орлого 14 тэрбум төгрөгөөр өслөө Өчигдөр
Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалав Өчигдөр