Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ц.Цэрэнбадам
2025/07/07

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
  • Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, дархан хилийг магтан дуулсан олон арван уран бүтээл туурвин, үндэсний соёл уламжлал, монгол ахуйг залуу хойч үедээ таниулан, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оюун ухаан, авьяас билгээ зориулан, уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч,
  • Дулааны цахилгаан станцын зуухны тоноглолын засвар, угсралт, туршилт тохируулгын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, эрчим хүчний салбарт орчин үеийн, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн, салбарын мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулж, салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Мон-Илч” ХХК-ийн  үүсгэн байгуулагч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цагааны Бааст нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын багш цолоор:
  • Шинжлэх ухаан, эрдэм судлалыг хөгжүүлэх үйлсэд мэдлэг оюунаа зориулан, олон мянган шавь бэлтгэн сургаж, боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын дарга асан, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Гавьяат багш Санжбэгзийн Төмөр-Очир,
Ардын жүжигчин цолоор:    
  • Кино урлаг, тайз дэлгэцийн салбарт олон арван гол болон туслах дүр бүтээж, мэргэжлийн урлагийн залуу үеийг сурган, дадлагажуулж, соёл урлагийг олон улсад сурталчлан таниулахад оруулсан Кино урлагийн дээд сургуулийн багш, Монгол Улсын Гавьяат жүжигчин Нацагдоржийн Батцэцэг,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • “Инээмсэглэл” хамтлагийн үүсгэн байгуулагч, Монголын Урлагийн зөвлөлийн тэргүүн Чулууны Ганболд,
Гавьяат эдийн засагч цолоор:
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Гончигийн Дашаа,
Гавьяат хуульч цолоор:
  • Монголын нотариатчдын танхимын гишүүн, ахмад хуульч Самбуугийн Сүрэнжав,
Гавьяат багш цолоор:
  • Ерөнхий боловсролын “Хобби” сургуулийн захирал, урлаг судлалын ухааны доктор Дөрвөлжингийн Оюунцэцэг,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “Хишиг” сургуулийн үүсгэн байгуулагч Дуламсүрэнгийн Бэхбаатар,
Хүний гавьяат эмч цолоор:
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, клиникийн профессор Шаравын Чимгээ,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Монголын дүрслэх урлагийн академийн академич, Соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор, зураач Бадарчийн Төмөрбаатар,
  • Хөгжмийн зохиолч Сангидоржийн Сансаргэрэлтэх,
Гавьяат агрономич цолоор:
  • “Дархан тооромт” ХХК-ийн зөвлөх, агрономич Дамирангийн Чойжилсүрэн,
Гавьяат уурхайчин цолоор:
  • “Шарын гол” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, Уул уурхайн мэргэшсэн инженер Нацагдоржийн Сундуйжав,
Гавьяат холбоочин цолоор:
  • “Мобиком корпораци” ХХК-ийн Стратеги, бизнесийн албаны стратегийн зөвлөх Гун-Аажавын Баатаржав,
Гавьяат тээвэрчин цолоор:
  • Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын авто баазын албаны дарга Төмөрсүхийн Сэлэнгэ,
Гавьяат жүжигчин цолоор:
  • Дуучин, Соёлын тэргүүний ажилтан Лодойн Банзрагч,
  • Үндэсний Урлагийн их театрын гоцлол бүжигчин Мягмарын Бямбаа,
Гавьяат тамирчин цолоор:
  • Оюун ухааны спортын тамирчин, Ой тогтоолтын спортын Дэлхийн хошой аварга Нармандахын Мөнхшүр,
  • Оюун ухааны спортын тамирчин, Олон улс судлаач, Олон улсын их мастер Нармандахын Энхшүр,
Сүхбаатарын одонгоор:
  • Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх ахмадын хорооны гишүүн Дандарын Гонгор,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Дархан-Уул аймгийн Хүүхэд залуучуудын театрын ахмад ажилтан Цэрэнчимэдийн Нямдорж,
  • Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын ахлах шинжээч Адъяагийн Цэцэгмаа,
  • “Хар сарнай” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Баясгалангийн Баяржаргал,
  • Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Сугарсүрэнгийн Төмөрхуяг,
Алтан гадас одонгоор:
  • Гадаад харилцааны яамны гэрээ, эрх зүйн газрын захирал Жамбалдоржийн Соёлмаа,
  • Чөлөөт уран бүтээлч, уран барималч Жамъянсүрэнгийн Түмэнчулуун,
  • “Хаан палас” ХХК-ийн ерөнхий менежер Цолмонгийн Тамир,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Стандарт, хэмжил зүйн газрын Стандарчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Гансүхийн Тулгаа,
  • “Алтан жолоо” группын ерөнхий нягтлан бодогч Алтанцацралын Маралмаа,
Цэргийн хүндэт медалиар:
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Эрдэнээгийн Чинбат нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 9 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 10 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 10 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 11 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 12 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 12 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 13 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 13 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 14 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 15 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 17 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр