ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХИЙГ БУУРУУЛАХ УУ?


Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлгийг олон нийтийн болон эрдэмтэн судлаачдын дунд үргэлжлүүлсээр байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал хөндөгдсөн. Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар "Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхтэй. Харин өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасч, УИХ-ын гишүүн болон Засгийн газар хууль санаачлах эрх эдлэхээр тусгажээ. Ерөнхийлөгчийн институци манай улсад анх 1990 онд батлагдсан юм. Ингэхдээ 1960 оны Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн дагуу бий болжээ. Тухайн үед Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог, парламентын өмнө хариуцлага хүлээдэг байхаар хуульд тусгасан аж. Энэ нь парламентын засаглалтай орны Ерөнхийлөгчийн загварын эрхзүйн орчин аж. Дараагаар нь Ардчилсан Үндсэн хуулийг АИХ 1992 онд батлахдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд парламентын засагтай улсын Ерөнхийлөгчийн гол гол эрхүүдийг тусгаж, парламентаас нэлээд хамааралтай байхаар тогтоосон ч хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх зэрэг тодорхой бүрэн эрхийг эдлүүлэхээр нэмж тусгасан байна. Ингэснээр парламент Засгийн газрын харилцаанд Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд зуучлагч болон оролцох үүрэг давхар хүлээжээ. Гэхдээ хууль санаачлан оролцох нь зөв үү гэсэн асуудал өнгөрсөн хугацаанд байнга дагалдсан байна. Үндсэн хуулиар Ерөнхий сайд төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах заалттай. Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийг эдэлж байгаа нь Засгийн газрын үйл ажиллагаанд илүү оролцох боломжийг бүрдүүлж байгаа төдийгүй, Ерөнхийлөгч Засгийн газрын үйл ажиллагаанд тусгагдаагүй бодлогын асуудлаар хууль санаачлан оролцох нөхцөл бүрджээ. Цаашлаад гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд Ерөнхийлөгч, Засгийн газар хоёулаа хууль санаачлах эрхийг эдлэх нь эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлэхээр байна гэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэг үзэж байна. Парламентад Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн тоо хэт олон болох нь Засгийн газрын үйл ажиллагааг удаашруулах талтай. Парламент ихэнх цагаа Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх хуулийг төслийг бус Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэн өнгөрөөх тохиолдолд Засгийн газрын үйл ажиллагаа хугацаа алдах магадлалтай аж. Нөгөө талаас Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй байх тохиолдолд хуулийн хэлэлцүүлгийн явцад Ерөнхийлөгчийн нөлөөлөл нэлээд хүчтэй байдаг байна. Цаашлаад Төрийн тэргүүний санаачилсан хууль батлагдах эсэх нь Ерөнхийлөгчийн хувь хүний нөлөө, нийгэм дэх байр суурь, Засгийн газрын бодлоготой нийцэж байгаа зэргээс шалтгаалдаг гэнэ. Тухайлбал, Засгийн газрын бодлоготой зөрүүтэй асуудалд Ерөнхийлөгч хуулийн төслөө татаж авах, Засгийн бодлогод тусгагдаагүй асуудлаар төсөл санаачлах тохиолдолд гүйцэтгэх засаглалын байр суурь тодорхойгүй байх тохиолдол өнгөрсөн хугацаанд гарч байжээ. Жишээлэхэд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009-2016 оны хоёр бүрэн эрхийнхээ хуагцаанд нийт 63 хуулийн төсөл санаачилж, өргөн мэдүүлснээс 29 нь батлагдсан байна. Аль ч үеийн Ерөнхийлөгч өөрийн дэвшүүлсэн бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хуулийн төсөл санаачлан батлуулах шаардлагатай тулдаг. Үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн шинэчлэлийн хөтөлбөрийг гарган, энэ хүрээнд Шүүхийн хуулийн багц хуулийн төслийг өргөн мэдүүлж батлуулж байсан. Цаашлаад Ерөнхийлөгч хуульд хориг тавих эрхтэй байдаг. Харин өөрийн санаачилсан хуулиндаа хориг тавих эсэх дээр зөрчил үүсдэг байна. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг Үндсэн хуулиар хасвал энэ зөрчил ч арилна гэж ажлын хэсэг үзэж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 57 минутын өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 3 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 3 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 5 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 5 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 5 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 5 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 7 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 8 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр