Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Улсын дээд шүүх Монгол Ардын Намын даргын нэр, намын дүрэм болон мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцлээ.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Монгол Ардын Намын даргаар Ухнаагийн Хүрэлсүхийг сонгосныг, мөрийн хөтөлбөр болон дүрмийн өөрчлөлтийн зарим хэсгийг бүртгэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна