МУ-ЫН УЛС ТӨРД БОЛЖ БАЙГАА ҮЙЛ ЯВДАЛ БНСУ-Д ТААЛАГДАХГҮЙ БАЙГАА УЧРААС ДИПЛОМАТ ЭСЭРГҮҮЦЭЛ ҮЗҮҮЛЭВ ҮҮ


БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа манай иргэдийг албадан гаргах болсон талаар тус улсын Гадаадын харъяатын асуудал эрхэлсэн газраас мэдэгдсэн байна. Уламжлал ёсоор БНСУ-д хараар ажиллаж, амьдарч буй манайхныг сайн дураараа нутаг буц гэж ятгаж буй юм. Харин баривчилгааны үеэр монгол иргэдийг хууль бусаар ажиллуулж байсан нь илэрвэл компанийг 20 сая воноор торгож, дахин гадаадын иргэн ажиллуулах эрхийг нь хасна гэжээ. Ийм явдал байсхий­гээд болдог. Гэ­хдээ сүүлийн 3-4 жилд монгол­чууд эдийн засгийн хям­ралаас шалтгаалан олноороо БНСУ-ыг зорьж байхад тус улс харин ч ийм баривчилгааг бараг хийхээ болиод байсан юм. Үүнээс гадна БНСУ-д суугаа манай Элчин сайд Б.Ганболд ЭСЯ-ныхаа цахим хуудаст саяхан ярилцлагаа тавьж, мэдээ­лэл өгсөн байна. Тэрээр "…Монголоос БНСУ-ыг зорих иргэдийн тоо өдрөөс өдөрт өсч байна. Жил бүр 10 мянгаар нэмэгдэж байгаа гэсэн статистик тоон мэдээлэл байна. Хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоо ч сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Сүүлийн 3-4 жилийн байдлаар жилд 2000 иргэн харлаж байна. Энэ нь БНСУ-ыг зорих дараагийн иргэдэд ихээхэн саад болох хандлагатай байна. Сүүлийн үед БНСУ-ын виз мэдүүлэхэд их чанга, хүндрэлтэй болсон гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ нь хууль бусаар оршин сууж байгаа иргэдтэй шууд хамааралтай" гэж ярьжээ. Гэхдээ үүнийг ажиг­лаг­чид, улс төр судлаачид арай өөрөөр харж бай­на. БНСУ-д хууль бусаар ажиллаж буй монгол­чуу­дыг баривчилж эхэлсэн нь Монгол Улсад өгч буй мессэж байж магад гэж байна. Учир юу гэвэл сүүлийн сар гаруйн хугацаанд Монгол Улсад Б.Хурц гэдэг "хаданд хальтардаггүй баатар" гарч ирсэн. ТЕГ-ын даргаар ажиллаж байсан энэ эрхэм БНСУ-д Элчин сайдаар явна гэж зүтгээд эхэлсэн юм. Түүнийг УИХ-аар хэлэлцэж эхлэхэд олон асуудал босч ирсэн. Харин өөрөө зарим гишүүний хууль бус үйлдэл, ингэхдээ Монгол Улсаас БНАСАУ-д зэвсэг нийлүүлсэн гэдэг асуудлыг ярьсан юм. Үнэн хэрэгтээ улсад нь Элчин сайдаар очих хэлэлцүүлэгт орж байгаа хүн БНАСАУ-д зэвсэг нийлүүлсэн асуудлын талаар яриад сууж байгаа нь БНСУ-д таалагдахгүй. Хүнээр бол хамгийн эмзэг сэдвийг нь хөндөж байгаа юм. Тиймээс БНСУ Б.Хурцыг хүлээж авах уу. Түүгээр ч барахгүй Б.Хурцын асуудлыг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед дээрх маягаар хууль бусаар ажиллаж байгаа иргэдийг маань баривчилна гэж мэдэгдсэн нь "дипломат эсэргүүцэл" байж болохыг ажиглагчид хэлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18