Я.САНЖМЯТАВ: УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН 380 ОРЧИМ ХҮҮХДЭД ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ


Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээд байгаа билээ. Уг хуулийн төслийг санаачлагчдын нэг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав "УИХын даргын захирамжаар УИХын дэд даргын хариуцах ажлын хүрээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргын үүргийг хариуцна гэж заасан. Цагаатгах ажилтай холбогдуулан 1998 онд батлагдсан хууль байдаг. Хууль батлагдсанаас хойш цагаатгуулах, гомдол гаргуулах хугацааг гурван удаа сунгасан бол нэхэмжлэл гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацааг дөрвөн удаа сунгаж байсан юм. 2011 оны арванхоёрдугаар сарын 30ны өдөр энэ хугацаа нь дууссан. Нэгэнт ингээд дууссан болохоор долоон жилийн хугацаанд өргөдөл нэмж хүлээн авах эрхзүйн орчин байхгүй болчихсон л доо.

Хууль батлагдсанаас хойш хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөх олговор болгож 500 мянга, нэг сая төгрөгийг олгож эхэлсэн. Эрүүгийн ялаар шийтгүүлэн нас барсан хэлмэгдэгсдийн эхнэр, нөхөр гэр, орон сууцаа хураалгуулсан тохиолдолд орон сууц, гэр олгохоор заасан. Тэдний хөрөнгө, эдийн засгийн агуулга бүхий хохирлуудыг барагдуулах нөхөх олговрыг хуульчлалгүй өнөөдрийг хүрсэн байдаг. Тиймээс үүнийг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гээд 2014 онд ҮАБЗөөс Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дүнг сонсоод гурван чиглэл өгсөн.

Цагаатгах ажлыг хоёр жилийн хугацаагаар сунгана. Энэ хугацаанд өргөдлүүдийг нь хүлээж авах юм. Түүнээс хойш дахин өргөдөл авахгүй гэсэн үг. ҮАБЗөөс Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссыг татан буулгах зөвлөмж 2014 онд гарсан. Энэ зөвлөмжийн дагуу 2015 онд гишүүдийн зүгээс хуулийн төсөл өргөн барьсан ч, тавьж буй хохиролтой холбоотой зардлууд нь нэлээд өндөр байсан тул хараахан шийдэж чадаагүй юм. Одоо энэ хоёр жилийн хугацаанд хэлмэгдсэн хүмүүсийн нөхөр, эхнэр, төрсөн хүүхэд эсвэл үрчилсэн, цаазлуулахад болон шоронд ял эдэлж байгаад нас барахад эхийнхээ хэвлийд 10 сартай үлдсэн хүүхэд гээд тооцохоор ноднин хууль өргөн барихад 400 хүн байсан. Тэднээс нэг жилийн хугацаанд 20 орчим хүн хорвоогийн мөнх бусыг үзчихлээ. Тиймээс одоо байгаа хүмүүстээ нөхөх олговрыг нь олгоод явах зохицуулалтыг хийе гэвэл 380 орчим хүн хамрагдана" хэмээв.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 9 минутын өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 35 минутын өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 40 минутын өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 20 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 20 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 20 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27