УРВАГЧ, УЯАЧ П.СЭРГЭЛЭН


Уяач хэмээх тодотголоороо УИХ-ын дарга М.Энхболдтой ойрхон учраас хүрээлэлд нь багтаж Ж.Эрдэнэбатын Засгийн Газарт ХХААХҮ-ийн сайдаар ажилласан. М.Энхболдын байр суурь ганхаж, Ж.Эрдэнэбатын ЗГ хөл алдах үед ус балгасан мэт чимээгүй байсан хоёрсайдын нэг нь яалтгүй ч П.Сэргэлэн. Ж.Эрдэнэбат унаж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоход П.Сэргэлэн нь Ерөнхий сайдын зөвлөх нь болж албан тушаалтай амжилттай үлдэж чадав. Одоогоор М.Энхболдын талаас ил цагаанаар У.Хүрэлсүхрүү урвасан нь П.Сэргэлэн юм.

Тэрбээр 1994 онд Улсын багшийн дээд сургууль, 2006 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгсчээ. АНУ, Хонконг, Итали, Сингапурт малын удмын сан, мал бүртгэлийн менежмент, жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшлийн сургалтад хамрагдсан байна. Тэрбээр 1995-2009 онд "Ноён сүлд" ХХК-ийн захирал, 2010-2014 онд "Буудайн хур" газар тариалангийн компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байжээ. Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдохоосоо өмнө Монголын Морин Спорт Уяачдын холбооны ЕНБДарга, "Сүлд" телевизийн захирлаар ажиллаж байсан.

О.ШҮРЭНЦЭЦЭГ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 1 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 2 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 2 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 3 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 4 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 4 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 6 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 6 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр